УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Баярбаатарыг Ёс зүйн дэд хорооны даргаас чөлөөлнө

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагт Жанжин Сүхбаатар танхимд хуралдана. Хуралдаанаар, Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай/ хэлэлцэнэ. Тодруулбал, Ёс зүйн дэд хорооны даргаас Б.Баярбаатарыг чөлөөлөх аж.
Түүнийг 2024.07.09-нд Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад дэмжиж байв. Тэрбээр мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны даргаар давхар ажиллаж байгаад 2025 оны арваннэгдүгээр сард солигдсон.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.