УЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр огцом нэмэгдээгүй гэж үзсэн

Өнөөдөр /2020.01.20/ УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэн гэх гишүүдийн асуудлыг хаалттай хэлэлцлээ. Уг хурлаар ямар шийдвэр гаргасан талаар тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэнийг шалгуулах хүсэлт тавьсан. Энэ асуудлаар өнөөдөр хуралдлаа.

Хурал гишүүний горимын саналаар хаалттай болсон. Хуралдаанд ёс зүйн зөрчилтэй холбогдсон гишүүдийг өөрсдийг нь байлцуулан тайлбарыг авсан. Ингээд дэд хорооны гишүүдийн 3/2-ын саналаар ХОМ-тэй холбоотой техникийн алдаа гарсан гэж үзлээ.

Тиймээс гишүүдэд зөвлөмж өгөх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Техникийн алдаа гэдэг нь янз бүрийн төрийн бус байгууллагад өмнө нь ажиллаж байсан, байгуулснаа мэдүүлээгүй гэх мэт зөрчил гарсан. Үндсэндээ гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр огцом нэмэгдээгүй гэж үзсэн" гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алтан ургийн хүү
Алтан ургийн хүү
2020-01-22 03:47

Авилг�##�, авах гээд л бүлэглэл хоорондын дайн явагдаж байна. Мөн мөнгө орохыг л хүлээж байгаа хүлээлт өөр юу байдгийн.

Зочин
Зочин
2020-01-24 00:38

ungj hudla yariha bolioche! bugd undeslelgui hurungjsnig ard tumen meded baikhd! Busad ornudin anharald ortlo! heseg buleg humusin hurungjsn

Холбоотой мэдээ

Back to top button