Байр суурь: Мах дэндүү үнэтэй байна. ЗГ-аас арга хэмжээ авах гэсээр байтал жам ёсоороо буух цаг нь болчихлоо

Өчигдөр АН-ынхан махны үнийн өсөлтийг бодитоор харуулах зорилгоор чуулганы үүдэнд мах өлгөлөө. Тухайлбал, 2016 онд 26 мянган төгрөгөөр 4кг хонины мах худалдан авах боломжтой байсан бол 2026 онд тус өртгөөр 980гр мах авч хүрэхийг харуулсан юм.
Эргэн сануулахад, Нөөцийн махны хомсдолтой холбоотойгоор Х.Нямбаатар огцорсон. Тэр цагаас махны үнийн өсөлтийг тогтворжуулна, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал ч, шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва ч мэдэгдсэн. Гэтэл махны үнэ буурч, тогтворжих битгий хэл өдөр өдрөөр өссөөр үхрийн цул мах зах дээр 33-39 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Иймд УИХ-ын гишүүдээс махны үнийн өсөлтийн агуулгаар тодруулга авлаа.
-Д.Цогтбаатар: Махны үнийн өсөлт дээр зах зээлийн зарчмаа л барих хэрэгтэй. Хэн нэгэн загнаад үнэ буулгадаггүй юм шүү-

"Би өөрөө явж мах худалдаж авсан гэж худлаа яриад яах вэ. Манай гэр бүлийн хүн хүнсээ цуглуулдаг. Махны үнэ дэндүү өссөн нь үнэн. Үхрийн ястай мах 33-34 мянга, цул мах тэрнээс өндөр үнэтэй байна. Хонины мах 24-27 мянга. Бүтэн хонины мах авлаа гэхэд 700 мянга гарсан. Нөхцөл байдал хүнд байна. Энэ их үнийн өсөлтийн дэргэдүүр шүлхий өвчин гарлаа, одоо махны үнэд хэрхэн нөлөөлөх вэ.
Мал гаргадаггүй, махны хомсдол үүсэх эрсдэлтэй үед нийлүүлэлтийг алдагдуулахгүй байх үүднээс нөөц бүрдүүлдэг. Ингэхийн тулд төсвийг нь сайн бүрдүүлж өгөх шаардлагатай. Ялангуяа хот суурин бүс газруудад нөөцөө хангалттай бүрдүүлсэн байх ёстой. Яагаад гэвэл зах зээл эрэлт, нийлүүлэлтийн уулзвар дээр явж байж, үнэ тогтдог. Нийлүүлэлт сайн байж байвал үнэ тогтвортой байх магадлалтай. Зах зээлийн зарчмаа л барих хэрэгтэй. Хэн нэгэн загнаад үнэ буулгадаггүй юм шүү".
-Б.Бат-Эрдэнэ: "Монополын эсрэг газар"-ын даргыг яаралтай явуулах ёстой. "Хуц ухна" тавьчихсан юм шиг даргаа байлгаж байдаг харилцаа байх ёсгүй. Хохирлыг нь ард түмэн үүрч байна-

Өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр үхрийн мах худалдаж авахад 33-34 мянган төгрөгийн үнэтэй байсан.
Би нэг зүйл дээр ууртай байна. Махны үнэ гэхээс илүүтэйгээр эдийн засгийн зохицуулалтыг хийх ёстой газар нь ажлаа хийхгүй байна. Хуучин "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар" буюу одоогийн "Монополын эсрэг газар". энэ газар ажлаа хийдэг байсан бол махны үнэ, махны эрэлттэй холбоотой харилцааг зохицуулах ёстой. Би өөрөө "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"-ын даргаар ажиллаж байсан учир энэ талаар маш сайн мэдэж байгаа. "Стандарт хэмжилзүйн газар"-ыг унтуулж байсан Б.Билгүүн гэж нөхөр "Монополын эсрэг газар" дээр очоод унтуулж байна. Төрийн албаны нэг даргаас нөгөө даргад шилжиж явдаг, төрийн байгууллагуудыг унтуулдаг бактериудыг бид устгах ёстой. Би өөрт нь хэлж байсан. "Чи энэ байгууллагыг унтуулж болохгүй, ажлыг нь хийлгэх ёстой" гэж.
Үнэ гэхээс илүү эрэлт, нийлүүлэлтийн зарчимд нөлөөлж байгаа нөлөөллүүд байгаа. Тухайлбал, эмээлтээс орж ирж байгаа махны нийлүүлэлт дээр ченж гэж яригддаг нөхдүүдийн оролцоо маш өндөр байдаг. Энэ бол бодит байдал. Миний ажиллаж байх цаг хугацаанд үүн дээр тодорхой арга хэмжээ авч байсан. Хонины махыг 12 мянга, үхрийн махыг 16-17 мянган төгрөгөөс илүү гаргаж байгаагүй. Нийлүүлэлтийг нь дундаас нь зохицуулдаг бүлэг үнийн хөөргөдөл үүсгэдэг. Мах үнэтэй байгаа нь нэг талаас харахад малчдад орлого ороод байгаа юм шиг байдаг ч "үгүй". Малчдад ямар ч орлогын нэмэгдэл байхгүй, нэг үнээрээ л өгч байгаа. Махны үнэ дээр ченжүүд л тоглолт хийгээд байна. Эрүүл бус бүлгийн асуудал энд хөндөгдөөд байгаа юм. Засгийн газар махны үнэтэй холбоотой мэдэгдэл хийгээд байгаа ч дунд шатандаа ажил нь явахгүй байна. Ерөнхий сайд, салбарын сайд нь мянга тийчлээд ямар ч нэмэргүй. Ажлаа хийх ёстой, төрийн цалин авч байгаа, Т.Доржханд сайдын харьяанд байдаг "Монополын эсрэг газар"-ын даргыг яаралтай явуулах ёстой. "Хуц ухна" тавьчихсан юм шиг даргаа байлгаж байдаг харилцаа байх ёсгүй. Хохирлыг нь ард түмэн үүрч байна. Өрсөлдөөний тухай хуультай ч зөрчил бий болоод байгаа юм.
-П.Батчимэг: Энэ Засгийн газрын өмнөөс ой гутаж байна. Мах үнэтэй байна гээд Нийслэлийн Засаг даргаа огцруулаад байсан биз дээ. Одоо махны үнэ улам нэмэгдээд байгаа юм чинь шинэ Хотын дарга, Засгийн газар огцроход болох юм биш үү-

"Махны үнэ ер буухгүй байна. Хүчит шонхор захаас уржигдар 38 мянган мянган төгрөгөөр үхрийн мах худалдаж авсан гэсэн. Мах үнэтэй байна гээд Нийслэлийн Засаг даргаа огцруулаад байсан биз дээ. Одоо махны үнэ улам нэмэгдээд байгаа юм чинь шинэ Хотын дарга, Засгийн газар огцроход болох юм биш үү.
Махны үнэ угаасаа дийлдэхээ больсон. Нөгөө талд иргэдийн амьдрал олон татварын дарамтын өмнө сөхөрч байна. Засгийн газрын оруулж ирж байгаа хуулиуд маш түүхий байна. ТӨК, Төрийн оролцоотой компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах хуулийн төсөл оруулж ирнэ гэж 2025 оны 01 сард өргөн барьсан. Жил гаруйн хугацаа өнгөрсөн. Өчигдөр чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч орж ирсэнгүй. ЭЗБХ-руу буцчихлаа. Хэрэгтэй хуулиа УИХ баталмаар байна. Энэ мэт маш олон хууль буцаж байна.
Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах акцыг манай намын бүлгийн зүгээс гаргасан, гарын үсэг зурна. Улс орны нөхцөл байдал, энэ Засгийн газрын байгаа байдал, явуулж байгаа үйл ажиллагаа, энэ их авлигал, идэж уусан хулгайг яах юм. Энэ Засгийн газрын өмнөөс ой гутаж байна".
-Ж.Золжаргал: Засгийн газар бодлогоор үнийн өсөлтийг буулгах гэсээр жам ёсоороо буух цаг нь болчихлоо-

"Гурван долоо хоногийн өмнө мах худалдаж авсан. Тэр үед үхрийн мах 38 мянган төгрөг хүрчихсэн байсан. Тэрнээс хойш хэрхэн өссөн болохыг мэдэхгүй байна. Одоо ногоо гарсан, хонь мал таргалаад ирэхээр махны үнэ буурах цаг нь болсон. Засгийн газар бодлогоор үнийн өсөлтийг буулгах гэсээр жам ёсоороо буух цаг нь болчихлоо.
Улирлын чанартай үнийн өсөлт нь савладаг, цаг уурын эрс тэрс уур амьсгалтай оронд нөөц бүрдүүлэлтээ сайн хийх хэрэгтэй. Хөргүүр, зоорь, хүнс хадгалах бизнес эрхэлж буй хүмүүстээ хөнгөлөлттэй зээл олгож, гаалийн татвараас чөлөөлөх ажил хийх хэрэгтэй. Төсвөөс шууд худалдан авалт хийдэг биш, бизнес эрхлэгчээ дэмждэг тогтолцоо манайд шаардлагатай байна".
-Ж.Батжаргал: Энэ жил өвөлжилт хүнд байсан учир хаврын цагт нойтон махны нийлүүлэлт хязгаартай болчихлоо-

"Махны үнийн өсөлт олон хүчин зүйлээс хамаардаг.
Нэгдүгээрт. Нийлүүлэлт өөрөө хязгаарлагдмал байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой бүс нутгуудад зуд, зурхан байсан. Дээр нь ган гачиг байсан учир өвлийн цагт чарганд хорогдуулахгүй гэсэндээ таарсан үнээр борлуулсан. Энэ жил ч ялгаагүй өвөлжилт хүнд байсан учир хаврын цагт нойтон махны нийлүүлэлт хязгаартай болчихлоо.
Төв суурины иргэдэд зориулан нөөцөлсөн мах бэлдэж, хавар борлуулалтаа хийдэг. Энэ жил нөөцөлсөн махны хэмжээ бага байсан юм билээ. Засгийн газраас нөөцийн мах дээр зохицуулалт хийж, хонины махыг 13 мянгаар, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах шийдвэр гаргасан. Мөн ААН-д хадгалагдаж байсан нөөцийн махнуудыг зах зээлд хүртээмжтэй нийлүүлж байгаа".
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эккспортоо зогсоовол махны үнэ гэрлийн хурдаар бууна.манай уих-ын гишүүд махны үнэ өссөн нь энэнээс,тэрнээс боллоо гээд худлаа мэдэмхийрээд байна.нөөцийн мах ч махны өсөлтөнд ямарч хамаагүй.юунаас махны үнэ өсөв гэхээр хоёр шалтгаан байна.1.манай монгол мал таваарлаг мал биш.энэ жил зуд болно гэх сургаар хамаг нас гүйцсэн малаа нядалж,хятад руу экспортолсон.манай мал таваарлаг махны чиглэлийн мал биш учраас өөрсдөө ингээд махны хомсдолд орж,үнэ өслөө.хятад руу ингэж мах экспортлож,болохгүй.тэрбум хятадыг монгол махаар хангаж чадахгүй шүү дээ.хятад руу мах гаргаад байвал монгол мал ч үгүй,мах ч үгүй болно.2.манай тэтгэвэрийн тухай хуулийг өөрчил.тэтгэврийн хуулинд байгаа малчидын хөнгөлөлтийг хөдөөний олон иргэд овжиноор ашиглаж байна.нэг ч малгүй хот хөдөөгийн иргэд хөдөө малчин гэж худлаа бүртгүүлэж,мал тооллогын үеэр худлаа байхгүй мал толуулаад,малын тоог өсгөөд байна.манай монгол д малыг яс тоолвол 40-н хэдэн сая л байна.
Chenjuudiin asuudliig sain shalgah heregtei yum bish uu
Монополын эсрэг байгууллага ажлаа сайн хийх хэрэгтэй
2 алхам урагшаа 1 алхам хойшоо гэж нэгэнт үнэд орсон зайлшгүй хэрэгцээний бараа буцаж буугаад буугаад хэчнээн буух вэ дэ Тэр нь дор АВСТРАЛИАС хонь үхрийн мах импортлоё Ядаж сонголттой больё
estoi tuuhii tor umaa
Энэ нэг Төв аймгийн засаг дарга байсан эргүү ,бөөрөнхийлдөг,бүр зуйван эльпс шиг бөөрөнхий өвгөн байна өвөл хүндрэх маханд хамаа юу байнаа өнгөрсөн намар,өвлийн эхэн сард бэлтгэсэн махаа өдийд гаргаад дуусаж байх ёстой шүү дээ мал минь энэ Батжаргал гэж нөхөр нөгөө Ардын Илч киноны ноён Ийм болсон нь харамсалтай учрыг магадлал гэдэгтэй юм болгонд яг адилхан хандах юм бас тэгээд намын бүлгийн дарга гээд байгаа дахиж төрд бүү ойртуул ийм.эргүү новшнуудыг
Махны үнэ ингэж өсөөд байхад иргэд л хамгийн их хохирч байна
Uneheer mah avahad hund bolj baina shuu
Нийлүүлэлтээ зөв зохицуулж чадахгүй бол үнэ буухгүй дээ
Малтай улс атлаа махаа өндөр үнээр авч байгаа нь харамсалтай
Zah deer ochood une asuuhaar l tolgoi ergeed baina
Зах зээлийн зарчим гэдэг нэрээр бүхнийг орхиж болохгүй
Malchid ni ashig avdag bol yahav gehed oor humuus l hojood baina gej yarij baina
Махны үнэ буурна гэсэн яриа олон байсан ч бодит үр дүн алга
Ene jil nuutsiin mah hangalttgui baisan ni nuluulsun baih
Ард иргэдийн цалин нэмэгдэхгүй байхад үнэ л өсөөд байх юм
Zun bolood irheer une bagasah baih gej naidaj baina
Мах үнэ өсөлтөд төр оролцох ёсгүй зах зээлийн зарчимаараа хэрэгцэагээ дагаад өсөөд буураад явах ёстой
Импортоор мах оруулчих жаахан мах орж ирээд махны үнэ гэрлийн хурдаар бжуна
Батэрдэнэ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ газрын дарга байхад нөхцөл байдал сайн байсан шүү. Одоо бол үнэхээр хэрэггүй, татан буулгавал таарах байгууллага. Хэдэн хүнд суртлаас суралцаж байгаа, залуусын ярьдгаар цүнх баригчууд, хэн нэгэн даргад долгинож, бөхөлзөж бдг ухамсар дорой юмнууд сул цалин авч, суудлын бөглөөс,чигжээс болдог л газар. Утсаа авна гэж байхгүй, утсаа авсан нэг нь харьцаа хандлага гэж нойль, ярьж дуусаагүй байхад утсаа тасалчихдаг. 11-11 рүү нь яриад ч сайжралыг олохгүй, дархлагдсан хүмүүс ажилладаг газар.
МАН мафиуудын хийж чаддаг ганц зүйл нь хулгай луйвар дээрэм өөр чадах юмгүй МАН!!
Naad eronhi said buyu Uchiral guia mahni unenug 13000 bolgon gej Denjin 1000 der helsen shu de Dulani uliralig tootsohge shu
Бид өөрийн хийж байгаа үйлчилгээгээ үнэтэй болговол ашиг олох мэт тэнэг монголчуудын сэтгэлгээ юм даа чухамдаа бол зах зээлд яавал ашигтай ажиллах вэ л шүү дээ
ТӨРИЙН ОРОЛЦОО , ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ МАХНЫ ХУВЬД ЯГ ОДОО ТӨРӨӨС ХИЙХ ЯАРАЛТАЙ ХИЙХ ЁСТОЙ ... мал махны орон байж ард иргэд нь махаа ч идэж чадахгүйд хүрэх нь үнэхээр харамсалтай . Төрдөө найдахаас өөр найдлага алга даа .
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Худлаа одоо малчидын хотонд бгаа мал хямдарна гэж байхгүй ээ Ганц махыг яриад бгаа болохоос бүх юмны үнэ махтхай ойролцоо л өссөн Харин цалин тэтгэвэр болохоор л оны эцсээр инфляц яаж бодоод 6% гарчихаад байдгийг ЗГ с асуух юм даа
Мах магнаг болсон. Зах зээлийн жам ярьсаар бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр өртөгтэй болсон. Төрийн зохицуулалт зохих хэмжээнд байх ёстой . Монополийн эсрэг газар гэж сураг чимээ ч гардаггүй газар. Билгүүн гэгч заавал дарга байх ёстой юм шиг , улайрсан, ичих булчирхайгүй амьтан. Стандарт хэмжилзүйн байгууллагын хувь заяагаар тоглох шиг болсон. Очсон газар бүхнээ самардаг. Мэдлэггүй, чадваргүй , ажилгүй . Төрийн байгууллагуудын босгоор энэ амьтныг гишгүүлэхгүй, зайлуулах хэрэгтэй.
Муусайн шээсний хөөснүүд
Хотын дарга золбин поп бацаан махны үнээ буулгаж Учралдаа харуул..
Үнэхээр ард түмэн бид цөхөрч байна. Ядаж махаа ямар нэгөн аргаар буулгах естой??? Яагаад ард түмэн энэ их ачааг үүрэх гэж та бүхнийг сонгосон болж байна????
Амьдралаас их тасархай бна. Махны үнэ жамаараа өсөж буурч байгаа юм биш. Ченж гэдэг хэдэн хүний тоглолтоор тогтоогдож байгаа үнэ. Үүний учрыг л олж чадахгүй төртэй бна даа.
Гурил болоод ногооны үнэ их өсвөл хойд урд хөршөөсөө оруулж ирээд хандыг нь гарчихна. Махыг яагаад болохгүй гэж. Хэдхэн ченжээ дийлэхгүй байгаа мэт боловч ахлах ченжүүд нь ордонд байгаа болов уу. Анхааралтай сонсвол тэд малчдад их хайртай яагаад ахиухан үнээр өгч болохгүй гэж гээд байгаа ч судасны нь барьж байгаа. Төрд зэвүүн цөөврүүд шургалжээ.
Энэ Батжаргал нөөцийн махыг хүртээмжтэй нийлүүлж бгаа гэж шал худлаа ярьж бна шүү. Тэр нөөцийн мах чинь ер аль ч дэлгүүрт бхгүй хэзээ ирэх нь тодорхойгүй тэгээд маш бага хэмжээгээр ирдэг тул ирсэн даруйдаа 5-10 минутын дотор дуусдаг гэж дэлгүүрийнхэн ярьж бна. ийм л бна худлаа ярихаа болиорой. Тэр австралиас мах авий гэдэг нь арай дээр юм бнаа
Эртнээс бүр ядаж 9, 10 сараас мал махаа авч нөөцлөх, экспортын махаа бэлтгэх нь зүйтэй. УБ - Мах комбинат гэж Мах үйлдвэрлэлтийн том комбинат байгаа шүү дээ .Хувьчлаад авсан эзэн нь бизнисмен хүн юм чинь Мэргэжлийн боловсон хүчинтэй тэднийхээ хүчээр ажил үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой . Хувьчлал гэдэг чинь цаашид улам боловсронгүй болгоод хөгжүүлэх ёстой биз дээ . Гар аргын 1940 - д оноос өмнөх үерүүгээ арай ойртохгүй биз дээ ??!!!!
ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ЗЭРЭГЦЭН ШУТ - ЫН ОЛОЛТ АМЖИЛТ ХӨГЖИЖ САЙЖРААД ЯВАХ ЁСТОЙ ??!!!
Дээгүүрээ хагартлааа баяжсан болхооор сонгуульд ялжл дарганцар болжл байвал хамаагүйгэээд хөдөөниии өлөн ханаж цаддаггүй шунлуудад бүх төрлииин тусламж тэтэглэг өгөөөд байхааар хэн мал махааа өмнөх шигэээ зархавдэээ хуааруу гаргадаг махааа бас зогсоогоооч