Хөрөнгийн зах зээл дээр ХК-иудын үнэт цаасны үнэлгээ өмнөх оныхоос 601 тэрбум төгрөгөөр буурчээ

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний 11 сард 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 332.7 (27.4%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 43.2 (379.7 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 56.8 (499.8 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Үнэт цаасны гүйлгээний 38.0 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 25.3 хувийг компанийн бонд, 21.3 хувийг компанийн хувьцаа, 14.8 хувийг Засгийн газрын бонд, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна. Үнэт цаасны гүйлгээ 2025 оны 11 дүгээр сард 55.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.4 (27.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 42.5 (43.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2025 оны 11 дүгээр сард 13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 601.0 (4.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Т.БАТСҮРЭН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
..............332.7 (27.4%) тэрбум төгрөгөөр буурчээ. ийм байхад ТӨХК-иудыг хувьчлах буруу?????????????