Нийгмийн

Шинэ оны нар харах галт тэрэгний аялалд гадаадын 400 гаруй жуулчид оролцов

Шинэ оны  анхны нар харах галт тэрэгний аяллыг “Улаанбаатар төмөр зам” ХНН амжилттай зохион байгууллаа. Улаанбаатар-Багахангай өртөө хооронд аялдаг энэ удаагийн аялалд гадаад дотоодын нийт 500 орчим хүн оролцсон байна. Нар харах аялалд АНУ-ын болон Японы Элчин сайдын Яамны ажилтнуудаас гадна япон, солонгос, хятад, канад, тайвань, малайзын жуулчид оролцжээ.

Тэр дундаа японы 324 жуулчид оролцсон нь нийт аялагчдын талаас илүү хувийг эзэлж байв. Аяллын үеэр галын наадам зохион байгуулж, цам харайж, ардын урлагийн тоглолт үзүүлсэн нь жуулчдын сонирхлыг ихэд татаж байлаа. Шинэ оны нар харах аяллыг “УБТЗ” ХНН 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа бренд болсон аялал юм. 

А.ТЭНҮҮН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button