Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

1.8 их наядын өгөөж авахаар тооцож буй “Олон Овоот”-ын лицензүүд өртэй, “Бортээг” ашиглаж эхлээгүй байна

Засгийн газар Бортээг, Олон Овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар 1.8 сая иргэнд 1 сая тараах амлалт өгчхөөд буй. Энэ нь 1.8 их наяд төгрөг. Энэ нь нэг цахилгаан станц, 30 сургууль барих мөнгө.

Тэгвэл Бортээг болон Олон овоот ордын өнөөдрийн нөхцөл байдал яг ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

-Бортээгийн орд дахь баяжуулах үйлдвэрийг битүүмжилж, Д.Амарбаясгалан нарыг холбогдуулан шалгаж байна-

Бортээгийн орд: Тавантолгойн бүлэг ордын нэг.

Өнөөгийн байдлаар Тавантолгойн ордын ашиглагдаагүй хэсгүүдээс хамгийн сайн судлагдсан нь Бортээгийн хэсэг бөгөөд тухайн хэсэгт нийт 3.2 тэрбум тонн нүүрсний нөөц бүртгэгдсэн бөгөөд үүнээс 266 тонн коксжих нүүрс, 1,900 тонн сул коксжих нүүрс, 1,053 тонн эрчим хүчний нүүрс байна. Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны улсын төсвийн төсөл өргөн барихдаа Бортээгийн ордыг олборлож эхлэхээр тогтоолын төсөл хамт өргөн мэдүүлсэн билээ. Жил бүр 15 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. ТЭЗҮ-д хөрөнгө оруулалтын зардалд нийт 2.0 их наядыг зарцуулж, 61.2 их наядын борлуулалтын орлого олж 21.3 их наяд төгрөгний цэвэр ашигтай ажиллахаар тусгажээ.

Тус уурхайн MV-016881, MV-011954 гэсэн хоёр лицензийг Эрдэнэс Тавантолгой ХК эзэмшдэг. Харин Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээг МТАС түншлэл гүйцэтгэж байв. Эл түншлэл дөрвөн оролцогч компанийн нэг нь "Админерал" ХХК. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед цуцалсан.

Г.Занданшатар Ерөнхий сайд болуутаа Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжлүүлсэн. Улмаар тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосон хэмээн Д.Амарбаясгалан нарыг шалгаж байгаа юм. Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.10.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Өдгөө эл ордод олборлолт хийж эхэлсэн, эхлээгүй гэдэг маргаан байдаг. Эхэлсэн бол улс үргэлжлүүлнэ. Эхлээгүй бол хөрс хуулалтаас эхлээд ашиглаж эхэлнэ.

-Баахан банк дампууруулж, улсад өчнөөн өр үлдээсэн лицензүүд Г.Алтан агсны хүүхдүүдэд байна-

Олон овоотын орд: Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах энэхүү ордыг 18.5 тонн нөөцтэй, үүнээс ч илүү байх боломжтой гэж гаднын экспертүүд тодорхойлсон. Алтны нөөцтэй томоохон орд гэж явдаг.

Эл ордын маргааны гол тоглогчид “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Жаст групп”-ийн Ш.Батхүү агсан, “Алтжин” группын Г.Алтан агсан нар. Тэд “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулж, Анод, Зоос, Хадгаламж банкуудаас зээл авч, хөрөнгө татаж, уг ордын үйл ажиллагааг сайжруулахаар болсон. Гэвч сайжруулалт хийгдээгүй, банкуудаас авсан зээлүүдээ төлөөгүйн улмаас банкуудыг дампууралд хүргэсэн гэгддэг. Анх 44 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан ч, одоо НАЙМАН ширхэг нь л үлдсэн гэгдэж буй. Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох хүчинтэй үлдсэн найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн гэгддэг. Өөрөөр хэлбэл “Олон овоот гоулд”-ын барьцаалсан лицензийн заримыг шилжүүлэн авах замаар өр төлбөрийг барагдуулах болсон.

Гэвч 2025.05.06-нд АМГТГ-ын Тамгын газрын дарга Ш.Ганхуяг нь ДОЛООН тусгай зөвшөөрлийг “Олон овоот гоулд” ХХК-д, НЭГ тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-д шилжүүлжээ. “Олон овоот гоулд” ХХК нь “Алтжин” группын Г.Алтан агсаны бага хүү н.Одмандахын, “Зөв зүг” ХХК нь Г.Алтаны том хүү Эдвард Сүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байдаг аж.

“Олон Овоот гоулд” ХХК-ийн 180 гаруй тэрбум төгрөгийн өрийг задалж харвал,

  • “Хадгаламж банк”-нд
  • “Самсунг Си энд Ти” компанид 42.7 тэрбум төгрөг,
  • Нэр бүхий таван компанид
  • Иргэдийн төлбөр, нийгмийн даатгалд 40 гаруй тэрбум төгрөг гэхчлэн хөвөрдөг.

Хамгийн сонирхолтой нь “Татварын ерөнхий газар”-ын Том татвар төлөгчийн газар “Олон овоот гоулд”-ын татварт төлөөгүй 296 сая төгрөгийг “төлөгдсөн” гэсэн бичиг хийж өгсөн байдаг. “Олон овоот гоулд” манайх татварын өрөө төлөөгүй хэн төлсөн бэ” гэх гомдол хүртэл гаргагасан гэх. Найман лицензийг нь хурааж, нэг хүний өр дарах улайрал энд явагдсан гэж харагдахаар.

Улс 1.8 их наядын өгөөж авч тараахаар тооцож буй хоёр ордын нөхцөл байдал товчхондоо ийм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Зандан сда худал хуцаж хуурч цаг нөгцөөж бна ногооноо шиг

Их мэдэх
Их мэдэх

Данх бараг дээр байсан юм. Ашиг сонирхлын зөрчилтэй Дэлгэрсайхан Чойжилсүрэн нарыг огцруулахыг дэмжсэн. Даанч өгөр Хүрэлсүх хөдлөөгүй

Бортээг
Бортээг

Бортээгийн лицензийг чинь Амарбаясгалан хувьдаа аваад гятад хүнд зарцан шүү дээ.

21мянга
21мянга

2008-2011 оны үе шигээ орд газраа xятадад барьцаанд тавьж зээл авч байгаад 21000 төг тараавал сонгууль дөхсөн үед эдийн засгийг түр зуур ч гэлээ сэргээж өгөх л байна. Өөр ямар ч арга хэмжээ байхгүй, засал авахаасаа өнгөрсөн дөө.

Зочин
Зочин

Занданг оны шилдэг худалчаар тодруулах байсан юм

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Ariuka
Ariuka

Батхүү агсан гэж амьд байгаа хүн шүү судалж бичмээр юм

Ард
Ард

Худлаа байвал сайн л биз. Ингэж мөнгө тараах ч эдийн засгаа алах ажил болно. Зандөншатар үүнийг гаргасан гэж үнэн үү. Хоосон цуурхал хэн нэг нь гаргасан юм бишүү.

Зочин
Зочин

Тойрогтоо ялагдсан Занданшатар худлаа ярьж цаг хожжиина да

Зочин
Зочин

Монгол Улсын газар нутаг биз дээ, зардаг худалддаг хувийн бараа юу!!!!!!

Зочин
Зочин

Зандан нэг юм яриад , удахгүй болохгүй боллоо, бүтэхгүй боллоо......гэх юм. Нөгөө сүрхий НӨТ яасан!!!!! Огцрохоо болихоор больчихсон уу...худлаа аргацаасан байдалтай байгаа шүү....зальтай

Холбоотой мэдээ

Back to top button