АНУ-ын Ерөнхийлөгч асан Байден хамгийн өндөр дүнтэй тэтгэвэр авдаг
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс төрд маш урт хугацаанд ажилласан тул экс ерөнхийлөгчид дундаас хамгийн өндөр тэтгэвэр авдаг байна. Үндэсний татвар төлөгчдийн холбооны сангийн дэд ерөнхийлөгч Дэмиан Брэйди тооцоолсноор Байден энэ жил 417 мянган ам.долларын тэтгэвэр авах аж. Энэ нь ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийнх нь цалингаас өндөр дүн юм.
Брэйди “Ийм өндөр хэмжээний тэтгэвэр авах нь ер бусын, түүхэн зүйл. Түүхэн дэх хамгийн өндөр дүн байх гэж хэлмээр байна” хэмээжээ. Байден дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Обама л гэхэд түүнээс хоёр дахин бага тэтгэвэр авдаг аж. АНУ мөн экс ерөнхийлөгчдөд ажилтан, тоног төхөөрөмжийн хангамж, оффисын байрны тэтгэмж өгдөг байна. Энэ жил АНУ-ын Ерөнхий үйлчилгээний захиргаа Байденд 1.5 сая ам.доллар төсөвлөж өгчээ.
Эх сурвалж: New York Post












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud