Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Япон руу цэргийн зориулалттай ашиглаж болох бараа экспортлохыг хориглолоо

БНХАУ Япон руу зэвсэгт хүчинд ашиглаж болох давхар зориулалттай хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг мягмар гарагт /2025.01.06/ хоригложээ. Давхар хэрэглээний бараа гэдэг нь иргэний эсвэл цэргийн зориулалттай ашиглаж болох зүйлсийг хэлдэг.

Хятадын Худалдааны яам мэдээлэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг Японд нийлүүлэх замаар дүрмийг зөрчсөн хүн эсвэл байгууллагыг хаанаас гаралтайгаас нь үл хамаарч хуулийн хариуцлага тооцно гэжээ. Тус мэдэгдэлд ямар барааг хориглож байгааг тодорхой мэдээлээгүй ч дрон, зүг чиг олох систем зэрэг бүтээгдэхүүнийг давхар зориулалттай ашиглаж болдог. Тэгэхээр ихэнхдээ электрон барааны эд анги энэхүү хоригт өртөх магадлалтай.

Өнгөрсөн жилийн сүүлээр Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Тайванийн тухайд хэлсэн зүйлийн дараа БНХАУ, Японы харилцаа эрс муудсан. БНХАУ Санаэг хэлсэн зүйлээ буцааж авахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button