Нийгэм мэдээ

“Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

“Эрдэнэт”  үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайд 2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр үйлдвэрлэлийн осол болж, ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан өртөн, амь нас хохирсон талаар албаныхан мэдээллээ. Ослын нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, хууль хяналтын байгууллагууд, Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штаб, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байгаа аж.

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, талийгаачийн гэр бүлд үзүүлэх бүх төрлийн тусламж, дэмжлэгийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах болно гэдгийг тус үйлдвэрээс мэдээллээ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганлхагва
Ганлхагва

Ажилын байранд сонирхолтой байна

Зочин
Зочин

Эрдэнэт үйлдвэр маш муу байна аа ийм осол аваарь гарна гэдэг маш чадваргүй удирдлагууд цалингийн голууд их байгааг харуулж байна.

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button