Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч онгоцыг АНУ-ын албан тушаалтнууд лхагва гарагт /2026.01.07/ хураан авчээ. Өмнө нь Белла 1 гэдэг нэртэй байсан тэрхүү онгоц одоо Маринера нэрээр үйл ажиллаж явуулж байсан аж. Тэрхүү онгоц Венесуэлийн ойролцоо АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны баривчилгаанаас зайлсхийж, хоёр долоо хоногийн турш зугтжээ.

Тэрхүү онгоцыг АНУ хураан авахаас өмнө ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин дагалдан явахаар байгаа байршил руу нь явж байсан аж. Энэ явдал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхт хугацаанд Вашингтон, Москвагийн хооронд үүссэн ховор зөрчилдөөний нэг боллоо. Харвардын их сургуулийн Орос, Евразийн судалгааны төвийн ажилтан Крейг Кеннеди “The Guardian” агентлагт хэлэхдээ “АНУ-ын Венесуэльд тавьсан хаалтанд ОХУ хөндлөнгөөс оролцон хөшүүрэг олж явахыг оролдсон. Энэ оролдлого нь сөрөг үр дагаварт хүргэлээ” гэсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхлээ эрсэн хулгана хулгана муурын саналаар оролдоно.

Зочин гийчин
Зочин гийчин

Цөмийн хүчин чадлааар ОХУ илүү. АНУ осолтой тоглоомоор оролдон тэнэгтэж болохгүй. ОХУ, БНХАУ, Хойт Солонгос гээд хамтраад дайрах эвсэл байгуулагдах нөхцөл бүрдэж байгаа юм бишүү. Өөртөө олон дайсныг бэлдэж байна. Энэ зөвүү???

Зөнч
Зөнч

орос муурын сүүлээр оролдож шангаа хүртэв.

Холбоотой мэдээ

Back to top button