СПОРТ
М.Даваабанди улсын хошой аварга боллоо

Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди Монгол Улсын хошой аварга боллоо.
М.Даваабандийн хувьд, сонгомол бөхийн ДАШТ-ээс ялалт авчирсан анхны монгол тамирчин билээ. Хөнгөн жинд финалдсан “Цаст тайга” клубийн бөх М.Сумьяабазар УАШТ-ээс хошой мөнгөн медальтан болж буй.
Энэ жингийн хүрэл медалийг “Хангарди” клубийн тамирчин М.Мөнх-Оргил гардсан.
Сонгомол бөхийн 60 кг-ын дүн:
- М.Даваабанди (Алдар)
- М.Сумьяабазар (Цаст тайга)
- М.Мөнх-Оргил (Хангарди)
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.