“УБТЗ” ХНН шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа

Шинэ оны босгон дээр УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Улсын тэргүүний “Ган зам” 179-р цэцэрлэг шинэ байрандаа нүүн орсон. Тус цэцэрлэг шинэ байртай болсноор сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж дээшлэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Урд нь тус цэцэрлэг 125 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадалтай байсан бол шинэ байртай болсноор 200 хүүхдийг хамран сургах боломжтой болжээ.

Мөн тус цэцэрлэгийг барихдаа MNS 6558 стандартын дагуу хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлсэн байна. Тус цэцэрлэгийн нэг онцлог давуу тал нь усан бассейнтай юм. Тус цэцэрлэгт УБТЗ-ын ажилтнуудаас гадна Баянгол дүүргийн 2-р хорооны хүүхдүүд хамрагдах боломж нэмэгдэж байна.
“Ган зам” цэцэрлэгийн шинэ барилгыг “УБТЗ” ХНН өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж барьжээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянган төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд нийслэл, аймаг орон нутаг дахь өөрийн харьяаны 27 цэцэрлэгээрээ дамжуулан төмөр замчдынхаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгодог юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөе, сурвалжлагчаа сэтгүүлчээ, та нар шинэ ашиглалтад орсон цэцэрлэг сургуулийн нээлтэд очихдоо БГД ийн 2 хороо гэж бичихээс гадна ТЗ ын яг тэнд, тэр байрны тэнд гээд нэг баримжаатай юм бичиж бай л даа. Зөвхөн ТЗ ынхан уншиг гэсэн юмуу.
50, 70 жил болсон зорчигчийн вагонуудаа шинэчлээч ! Нөхөөстэй, цонх, хаалга хь гацаастай нүүрс түлж халаадаг, шээс, баасаа замруугаа асгадаг ...