АНУ-ын Сенатын танхим Венесуэльд нэмж цэргийн ажиллагаа явуулахыг хориглохыг дэмжлээ
АНУ-ын Конгрессын Сенатын танхим пүрэв гарагт /2026.01.08/ санал хурааж Ерөнхийлөгч Доналд Трампыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Венесуэльд нэмж цэргийн ажиллагаа явуулахыг хориглохыг дэмжсэн байна. Трампын Бүгд найрамдах намын таван гишүүн тийм гэсэн санал өгснөөр 52:47 харьцаатай журмыг Сенатын танхим дэмжжээ.
Трамп Венесуэльд цохилт өгсний дараа зарим хууль тогтоогч түүнийг Конгрессыг төөрөгдүүлсэн гэж буруутгах болсон. Венесуэлийн цохилтын дараа АНУ-ын Үндсэн хуульд заасны дагуу дайнд цэрэг илгээх эрх мэдэл нь ерөнхийлөгчид бус Конгресст байдаг гэж хууль тогтоогчид Трампыг шүүмжилсэн юм. Гэсэн хэдий ч Сенатын танхим дэмжсэн журам хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхийн тулд томоохон саад бэрхшээлийг давах хэрэгтэй. Тус журам хэрэгжихийн тулд Бүгд найрамдах нам удирддаг Төлөөлөгчдийн танхимаар орж дэмжигдэн, Трамп ерөнхийлөгчийн хориг тавихгүй байх шаардлагатай юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.