Гадаад мэдээДЭЛХИЙ

Украинд гаднын цэрэг байршуулбал хууль ёсны бай болно гэж ОХУ мэдэгдлээ

ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа, Украинд ямар нэгэн гаднын орноос байршуулсан цэрэг байлдааны хууль ёсны бай болно гэжээ. Украиныг дэмждэг орнуудын засгийн газар зэвсэгт хүчинтэй холбоотой мэдэгдэл гаргаж буй нь сүүлийн үед илүү аюулын шинжтэй болж эхэллээ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ шүүмжилжээ.

ОХУ анхааруулга өгөхдөө Украины газар нутагт байрлуулсан барууны цэрэг, хэрэгсэл нь Орос төдийгүй Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн байна. Энэ долоо хоногт Парис хотноо Украиныг дэмждэг орнууд томоохон уулзалт зохион байгуулсан. Тодруулбал Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх зорилготой “Сайн дурынхны эсвэл”-ийн дээд хэмжээний уулзалт болсон юм. Тус уулзалтын төгсгөлд Их Британи, Франц хоёр Украин руу гал зогсоосны дараа цэргээ илгээж болно гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

KKK MUU HULMASUUUD

Холбоотой мэдээ

Back to top button