Гадаад мэдээДЭЛХИЙ

Энх тайвны шагналыг Трампт шилжүүлж өгч магадгүй гэсний дараа Нобелийн комисс мэдэгдэл хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тушаал Венесуэльд цохилт өгч, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог барьсан. Уг явдлын дараа Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо 2025 онд авсан Нобелийн энх тайвны шагналыг Трампт шилжүүлж өгч магадгүй гэсэн юм. 2025 оны шагналыг олон дайныг зуучилж дуусгаснаараа Трамп авах ёстой гэж АНУ-ын зарим хууль тогтоогчид мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл Нобелийн комисс “Нобелийн шагналыг тодруулснаас хойш шилжүүлж, хуваалцаж, түдгэлзүүлэх боломжгүй. Шийдвэр эцсийн мөн үүрд хүчин төгөлдөр” гэж мэдэгдсэн байна. Нобелийн комиссын өөрчлөх боломжгүй дүрэмд тэгж заасан байдаг аж. Мөн шагналтан Нобелио хүлээн авсны дараа тухайн хүний үг эсвэл үйлдэл дээр мэдэгдэл хийдэггүй гэдгийг комисс мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Зусарч хог вэ хөөе

зочин
зочин

Нобелийн комисс ёс зүйд нийцсэн мундаг дүрэмтэй юмаа

Зочин
Зочин

Израйл геноцид явуулж байгааг дэмжиж, тусгаар улсын ерөнхийлөгчийг хулгайлан баривчилж нутагтаа авчран шүүх гэж байгаа хүн яахаараа Нобель авдгийн

Холбоотой мэдээ

Back to top button