Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг өнөөдөр ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө. Маргааш ажлын цаг эхлэхээр Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Ерөнхий сайдын энэ чиглэлийг ёсчолж, чөлөөлнө.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа.
Энэ үеэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална гэж мэдэгдлээ. Жишээ нь, Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллах нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай гэлээ.
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд онцгойлон анхаарч шийднэ гэв.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хилийн ажилтануудыг сэлгэн ажлуулах гэв үү.Болдоггүй юм чинь тэрдээ хө
Баянхонгорын нэг нөхөр Гаалийн дарга болох нь дээ
Цэги миний найз яаваа хэт их чаасан уу?найздаа ганц юмны мөнгө шилжүүлээрэй.
Энэ нөхөр ч монголын гаалиар тоглосон нөхөр дөө. Чөлөөлөх биш хөөж шалгах хүн. Олон хүнээр тоглосон доо
Өөрийн хүнээ томилох нь дээ
МАНы шоу хийж баахан уүнх баригдчдаа шахахнээ
Жонкуу Данхан толгойт Нүүрсчидын оронд Жижигхэн ажилаа хийж бгаа даргаар шоу х йж тэгэгтэж бна даа.Том хулгайч нараа Бариачээ
Сэлгэх нь зөв шүү.