Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод хэмжээнд хүрч, амьжиргааны зардал нэмэгдсэн тул иргэд эрх баригчдаа эсэргүүцэн Ираны хот, суурин газруудаар жагсаж байгаа юм.
Эсэргүүцлийн жагсаалын дарахын тулд Ираны цагдаа нар жинхэнэ сум ашиглах болсон. АНУ-д төвтэй хүний эрхийн төлөөх “HRANA” байгууллага мэдээлснээр үймээний улмаас 490 жагсагч, 48 цагдаа нас барсан байна. Хоёр долоо хоногийн хугацаанд Ираны цагдаа нар 10,600 хүн баривчилжээ.
Ираны эрх баригчид жагсаалыг АНУ, Израил хоёр дордуулж байна гэж буруутгасан аж. Тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан телевизэд ярилцлага өгөхдөө, АНУ болон Израил үймээн самууныг зохион байгуулж байна гэжээ. АНУ болон Израил улсад нь террористуудыг байрлуулж, тэд нар нь Лалын шашны сүм хийдүүдийг шатааж, банкнууд болон олон нийтийн өмчид халдаж байна гэж Пезешкиан хэлсэн байна.
Өнгөрсөн пүрэв гарагаас /2026.01.08/ эхлэн Иранд интернэтэд хандах эрх болон гадаадаас орж ирж буй дуудлагуудыг хаасан. Түүнээс хойш жагсаалын үеэр нас барсан хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дэглэм энх тайван жагсагчид руу гал нээж, хөнөөвөл хөндлөнгөөс оролцоно гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр саяхан мөн Ираны ард түмэнд АНУ туслахад бэлэн байгаа гэсэн юм.
“Wall Street Journal” сонин ням гарагт /2026.01.11/ мэдээлснээр Ираны нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч болох талаар Трамп албан тушаалтнуудтайгаа хэлэлцжээ. Үүнд агаарын цохилт өгөх, нууц цахим зэвсгүүд ашиглах, хориг арга хэмжээг нэмэх, засгийн газрын эсрэг агентлагуудад цахимаар тусламж үзүүлэх гэх мэт зүйлс багтсан байна.
Ираны парламентын спикер Мохаммед Бакер Калибаф Вашингтоныг буруу тооцоолол хийхээс сэрэмжүүлжээ. Тэр “Иранд халдсан тохиолдолд Израил, бүс нутаг дахь АНУ-ын бүх бааз, хөлөг онгоц хууль ёсны бай болно гэдгийг тодорхой хэлье” гэсэн юм.
Бямба гарагт /2026.01.10/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар утсаар ярьж, Иранд Вашингтон ямар арга хэмжээ авч болох талаар хэлэлцжээ.
Ираны хамгийн сүүлийн хааны хүү Реза Палави Х дээр бичихдээ иранчуудыг гудамжинд жагсаар байхыг уриалсан байна. Тэрбээр АНУ-д оршин суудаг юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Еврей бас Ираны хэрэгт оролцоод эхэллээ
Хэзээ Монгол улс МАН мафиуудын дарлал доромжлолоос ангижрах болоо!!! Хулих Хурандаа Хүрэлсүхийн 27- оны ерөнхийлөгчийн сонгуулийн шоу эхэлэх гэж байгаа шүү иргэдээ сэрэмжтэй байж бүү хууртаж хулихдуулаарай!!! Ирэх Хавраас их хэмжээний төмөр тэмдгийг тараахаар үйлдвэрлүүлэж нөөцлөж авсан байна!!! Төмөр тэмдэг таныг надыг Монголын ирээдүйг хөгжүүлэхгүй харин булшлах бузар бодлого шүү!!!
Нас барах, амь үрэгдэх... нь хоёр өөр ойлголт шүү!!! Энэ цагийн сурвалжлагчид аа гэж...
Ямар ч үгийн мэдрэмжгүй, хөлсний муу бичээчид гэдэг нь алхам тутамд харагдах юм аа!!!