“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч ердөө 15 нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Чөлөөт бүсэд өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа юм байна. 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ.
2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийжээ. Гэвч уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа учраас ашиглаж чадалгүй 9 жилийн нүүрийг үзэж байгаа талаар чөлөөт бүсийн удирдлагууд танилцуулав.
Хэрэв суурилагдсан дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Өнөөдөр чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүд дулаанаа цахилгаанаар шийдэж байгаа юм байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөт бүсийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийж, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийхийг тус бүсийн удирдлагад үүрэг болгов.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ ЗГ-ын эмзэг цэг нь ашиг сонирхлын зөрчилтэй
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
ХЯТАДААС ГАХАЙ ТАХИАНЫ МАХ ТЭЭВЭРЛЭЖ ИРЭЭД АЛТАНБУЛАГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД ОРЖ ТЭНДЭХИЙН ИРГЭДИЙН НЭРЭЭР ААН НЬ ХУВААЖ ХИЛЭЭР ГАРГАЖ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАЙНГА ЯВДАГ. ҮҮНИЙГ ШАЛГАДАГ ХЯНАДАГ ГАЗАР БНА УУ