Илон Маск “Microsoft”, “OpenAI” хоёроос 134 тэрбум ам.доллар нэхэмжилж шүүхэд өгчээ
Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск баасан гарагт /2026.01.16/ “Microsoft”, “OpenAI” компаниас 134 тэрбум ам.доллар нэхэмжилж шүүхэд өгчээ. Маск бол “OpenAI” компанийг үүсгэн байгуулж, анх хөрөнгө оруулсан хүмүүсийн нэг. “Microsoft”, “OpenAI” хоёр Маскийн анх хийсэн хөрөнгө оруулалтыг ашиглан буруу аргаар хөрөнгөжсөн гэж шүүхэд үүсгэсэн зарга дээр бичжээ.
Анх “OpenAI” ашгийн бус зорилгоор үйл ажиллагаа явуулна гэж байсан ч одоо ашгийн төлөө болсон гэж Маск тус компанийг шүүмжилдэг. “OpenAI” түүний анх оруулсан мөнгөнөөс 65.5-109.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон гэж Маск үзэж байгаа юм. Харин “Microsoft” 13.3-25.1 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон гэж тэр мэдэгдсэн байна.
Маскийн хуульч “Илон Маскгүйгээр “OpenAI” гэж компани оршин тогтнохгүй. Түргэн хугацаанд босгоно хөрөнгө оруулалтын ихэнхийг олгож, өөрийн нэр хүндийг зээлдүүлж, бизнесийг өргөжүүлэх талаар мэддэг бүх зүйлээ зааж өгсөн” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.