Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Долоо хоногт арваас дээш цаг видео тоглоох тоглох нь хооллолт, нойрны чанар, биеийн жинд сөргөөр нөлөөлдөг

Долоо хоногт арван цагаас дээш видео тоглоом тоглох нь залуусын хооллох зуршил, нойрны чанар, биеийн жинд сөргөөр нөлөөлж эхэлж магадгүй гэдгийг Куртиний их сургууль явуулсан судалгаа харуулжээ. “Nutrition” сэтгүүлд нийтлэгдсэн тэрхүү судалгаа Австралийн таван их сургуульд суралцдаг 317 оюутныг оролцуулсан байна.

Судлаачид эрдэмтдийг долоо хоногт видео тоглоом тоглоход хэдэн цаг зарцуулдгаар нь гурван бүлэгт хуваажээ. Тодруулбал бага хэмжээний (0-5 цаг), дунд хэмжээний (5-10 цаг), их хэмжээний (10-аас их цаг) зарцуулдаг гэж ангилсан байна.

Бага болон дунд хэмжээний цаг зарцуулдаг оюутнууд дунд эрүүл мэндийн нөхцөл байдал нь ерөнхийдөө ижил байжээ. Харин арван цагаас нэмэгдэж эхлэх үед тодорхой ялгаа гарч эхэлж, эрүүл мэндийн үзүүлэлтүүд ерөнхийдөө буурсан аж.

Куртины их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн профессор Марио Сиерво хэлэхдээ, видео тоглоом тоглох бус хэтрүүлж тоглох нь гол асуудал болж байна гэдгийг тус судалгаа харууллаа гэжээ. Тэр “Арваас дээш цаг тоглодог оюутнууд хоолны дэглэм, нойр, биеийн жингийн хувьд маш төстэй байсан нь анхаарал татсан. Долоо хоногт арван цагаас дээш тоглодог оюутнууд бусдаасаа ялгаатай байсан” хэмээсэн юм.

Дүн шинжилгээгээр долоо хоногт арваас дээш цаг тоглосноор хоолны дэглэмийн чанар буурдаг байна. Мөн бусад бүлэгтэй харьцуулахад их цагаар тоглодог оюутнууд илүүдэл жинтэй байх хандлага нь өндөр байжээ. Их хугацаагаар тоглодог оюутнуудын биеийн жингийн индекс дунджаар 26.3 кг/м2 байсан юм. Харин бага болон дундаж цагаар тоглодог оюутнуудынх тус тус харгалзан 22.2 кг/м2 22.8 кг/м2 гарчээ.

Профессор Сиерво “Долоо хоногт тоглох хугацаа нэг цагаар нэмэгдэх тутам хоолны дэглэмийн чанар илүү дордож байсан. Стресс, биеийн хөдөлгөөн, амьдралын хэв маягийн бусад хүчин зүйлсийг харгалзан үзсэний дараа ч гэсэн энэ өөрчлөлт ажиглагдсан” гэсэн юм.

Судлаачдын үзэж буйгаар дунд хэмжээний хугацаанд видео тоглоом тоглох нь ихэнх оюутнуудад асуудал үүсгээгүй байна. Харин урт хугацаанд видео тоглоом тоглох нь сайн хооллох, хангалттай унтах, бие бялдрын хувьд идэвхтэй байх зэрэг өдөр тутмын дадал зуршлуудыг орлож эхлэх үед асуудлууд гарч иржээ.

Эрдэмтэд “Бидний цуглуулсан өгөгдлөөс харахад бага болон дунд хэмжээний хугацаанд видео тоглоом тоглох нь ерөнхийдөө зүгээр. Харин урт хугацаанд тоглох нь тэнцвэртэй хооллолт, сайн унтаж амрах, идэвхтэй байх зэрэг эрүүл зуршлуудыг орлож болзошгүй” гэж бичсэн байна.

Эх сурвалж: Science Daily

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button