Хүйтэрсэнтэй зэрэгцэн риновирусийн халдвар дэгдэж болзошгүй

БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа аж. Тус вирус нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл өвчин юм байна. Түүнчлэн халдварт өвчний аюулт бус ангилалд багтдаг хэдий ч дархлаа сул хүмүүс өртөж уушгины нарийн гуурснуудын үрэвсэл, хатгаа зэрэг болж хүндрэх эрсдэлтэй юм. Ихэвчлэн нярай, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс энэ вирусээр өвчилдөг байна.
Тэрчлэн дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр энэ төрлийн өвчлөл үүсдэг аж. Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд эрс хүйтэрч байгаа бөгөөд тус хүйтэн энэ сарын 21-ныг хүртэл үргэлжилнэ гэж Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Тэгвэл энэ үеэр даарч дархлаа нь суларсан иргэд риновирусээр өвчлөх магадлалтай юм.
Иймд иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэж шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг анхааруулаад буй. Мөн риновирус болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь амны хаалт зүүх, гараа савандаж угаах юм. Тиймээс дээрх урьдчилан сэргийлэх аргыг хэвшүүлэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс уриаллаа.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.