Үйл явдал: ҮСХ-оос 2025 оны нийгэм, эдийн засгийн гүйцэтгэлийг танилцуулна
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11:00 цагт: МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon-2026” хэт холын олон өдрийн өвлийн ганцаарчилсан гүйлтийг санаачлан Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1.600 километрт гүйх талаар хэвлэлийн хурал Спортын төв ордонд болно.
11:30 цагт: "Иргэн та хүч" ТББ-аас УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 заалтыг биелүүлэх, иргэний мэдэх эрхийг хангаж хяналт шалгалтын мэдээллийн сангаа ашиглалтад оруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.