Нийгэм мэдээ

Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6,597 хүн гарын үсэг зуржээ

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдөлд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхлээд байна.

Тус өргөдлийг иргэн М.Төртогтох санаачлаад буй.

Тэрбээр, Монгол улсын иргэн Монхорын Төртогтох миний бие ӨРГӨДӨЛ Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тал хувь орчим нь амьдарч, улсын эдийн засаг, нийгмийн гол ачааллыг үүрч байна. Гэвч ийм том хотын удирдлагыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгох эрх өнөөг хүртэл бүрдээгүй, хотын Захирагч улс төрийн томилгооны зарчмаар томилогдож ирсэн нь бодит үнэн юм. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Улсын Их Хуралд сонгогдсоны дараа шууд томилогдох жишиг тогтсон.

Үүний үр дүнд хотын удирдлага нийслэлийн иргэдийн өмнө бус, парламентын болон намын улс төрийн нөлөөнд илүү хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж, хотын бодлого тогтворгүй, богино хугацааны улс төрийн шийдвэр давамгайлах нөхцөл бүрдэж байна. Утаа, замын түгжрэл, газар зохион байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, ногоон бүс зэрэг нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх олон асуудал удаашралтай, бодлогын залгамж чанаргүй байгаагийн гол шалтгаан нь хотын удирдлагын энэ тогтолцоотой салшгүй холбоотой гэж үзэж байна.

Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна. Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна" гэж тайлбарлажээ.

Хэрэв энэхүү нийтийн өргөдөлд 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Одоогоор 6,597 иргэн гарын үсэг зураад байна. Саналыг энд авч байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яг одоо иргэдээс санал авбал Нямбаа цойлоод гарах шинжтэй. Угаасаа 24 онд Нямбааг ажиллуулахын тулд л МАН-г үнэмлэхүй ялуулж саналаа өгцгөөсөн л дөө

Холбоотой мэдээ

Back to top button