Япон компани өтгөнд шинжилгээ хийдэг нойлын суултуур танилцуулжээ
Японы “Toto Ltd” компани өтгөнд шинжилгээ хийдэг технологитой нойлын суултуур танилцуулжээ. LED гэрэлтэй мэдрэгч бүхий төхөөрөмж нь өтгөний хэлбэр, хэмжээ, өнгөнд дүн шинжилгээ хийх аж. Хэрэглэгчид шинжилгээний хариуг гар утасныхаа аппликейшн дээр авч, хүнс ногооны хэрэглээг нэмэгдүүлэх гэх мэт хооллолтын зөвлөгөө авах боломжтой гэж “Toto Ltd” мэдэгдсэн байна. Энэ төхөөрөмж нь өдөр тутмын дадлаа эрүүл мэндээ сайжруулах алхам болгоход тусална гэж тус компани үзэж байгаа юм.
Тэгвэл “Panasonic Corp” үүнтэй зэрэгцэн Торэйпо нэртэй шинэ төхөөрөмжийг ахмадуудыг асрах байгууллагуудад зориулж хөгжүүлжээ. Тэрхүү төхөөрөмжийг суултуурт бэхэлснээр өтгөний хэмжээ, давтамж гэх мэт зүйлсийг бүртгэж, эрүүл мэндийг хянахад тусалдаг байна. Уламжлалт аргаар өтгөнийг шалгах нь асрах байгууллагуудын оршин суугчид болон ажилтнуудад тааламжгүй байж болдог тул тэрхүү шинэ төхөөрөмжийг сайнаар хүлээн авч байгаа гэж “Panasonic Corp” мэдэгджээ.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.