НИЙГЭМНийгэм мэдээ

Царцсан машиныг ₮25 мянга, хөлдсөн бол ₮120 мянгаар асааж байна

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч буйтай холбоотойгоор автомашины хөдөлгүүр царцаж асахгүй байх асуудал үүсэж байгаа юм. Тэгвэл цахим орчинд "хөлдсөн машин дуудлагаар очиж асаана" гэх зар түгээмэл байна. Мөн UBCab аппликейшнээр дуудлага өгч царцсан машиныг ₮25 мянгаар асаалгах боломжтой аж.

Хөлдсөн "Hybrid" автомашиныг "пуужиндаж" буюу халуун пуужин үлээлгэж асаах үйлчилгээ ₮120 мянгын ханштай байгаа юм. Харин дизель хөдөлгүүртэй автомашиныг асаах үнэ ₮120-140 мянгын хооронд байна.

Хүйтэнд машин асаах гэж оролдоход үед царцсан хөдөлгүүр удаан эргэж инжектор хэвийн хэмжээгээр түлш цацдаг хэдий ч цилиндрт үүсэх даралт бага байснаас болж свече хангалттай оч өгдөггүйн улмаас "баяжих" процесс явагдаг аж. Өөрөөр хэлбэл баяжих гэдэг нь цилиндрт хэт их бензин орж, хүчилтөрөгч дутагдсанаас тэсрэлт явагддаггүй бөгөөд улмаар свече норж асалт үүсдэггүй юм.

Энэ үед автомашиныг хүчээр олон дахин асаах оролдлого хийх нь муу байдаг байна. Тиймээс хамгийн зөв арга нь хөдөлгүүрийг дулааны тэнцвэрт байдалд оруулсны дараа асаах юм. Мөн газаар халаах нь буруу бөгөөд энэ нь бусад эд анги болон цахилгааны утаснуудыг хайлуулах өндөр эрсдэлтэй. Тэрчлэн свечаг олон дахин тайлах нь хөдөлгүүрийн дээд ангийг гэмтээх эрсдэлтэй тул аль болох зайлсхийх хэрэгтэй.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button