Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг үргэлжлүүлэн хорьж, шалгахаар боллоо
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байдаг.
Улмаар тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр /2026-01-19/ Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцсэн байна. Улмаар Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан байна.
Холбогдсон хэргийн зүйл анги
Эрүүгийн хуулийн 22.1.2 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 22.10.1 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
1