СпортСПОРТ

Демаркус Казинс дутуу ажлаа гүйцээхээр ахин ирнэ

АНУ-ын сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг болох NBA-ийн бүх одод тоглогч, олимпын аварга Демаркус Казинс Монгол улсад ахин ирэхээр болсныг Сэлэнгэ Бодонс баг зарласан. Тэрбээр өнгөрсөн жил дээд лигийн аварга болох зорилготой ирсэн ч чадаагүй юм. Тэгвэл энэ жил дутуу ажлаа гүйцээхээр хоёрдугаар сарын 23-ны 23:00 цагт "Чингисхаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардах нислэгийн тийзээ захиалж, баталгаажуулсан байна.

Тэгвэл Казинсын баг болох Сэлэнгэ Бодонс баг хүснэгтийн 7-р байранд 8-11 амжилттай бичигдэж байгаа. Бодонсууд энэ улиралд плэй оффт орох эсэх нь баталгаагүй хэвээр. Хэрэв тэд плэй оффт орж чадахгүй бол Казинсын ирсэн зорилго талаар болж, магадгүй Монголоос үүрд явах нөхцөл байдал үүснэ. Сайн талаараа тэд плэй оффт шалгарч улмаар Казинсаар хүчээ зузаатан дээд лигийн аварга болсноор Азийн баг болох тэдний хүсэл биелэх учиртай.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button