Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж, 24 хүн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёроор нэмэгджээ. Эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 11 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 23 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5179 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3276, 5-9 насны 1800 хүүхэд, 15-19 насны 1745 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.