УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дубай явсан НТГ-ын дарга М.Болдбаатарыг чөлөөлж, 9 даргыг тушаал бууруулжээ

Дубай явсан НТГ-ын дарга М.Болдбаатарыг чөлөөлж, 9 даргыг тушаал бууруулсан тухай ТЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, "Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн дарга нар энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод аялсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, олон нийт болон татвар төлөгчдөөс ихээхэн шүүмжлэл дагуулж, бухимдал үүсгэсэн үйл явдал боллоо.

Төрийн албан хаагч нь ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй бөгөөд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр болон алдаа, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх зарчим, хуулийн зохицуулалттай. Төрийн албаны удирдах албан тушаалтан нь хуулийн дээрх зохицуулалтыг мөрдөн хэрэгжүүлэхийн зэрэгцээ олноо ёс зүй, сахилга хариуцлага, мэдлэг, ур чадвар, зөв хандлагаар манлайлах үүрэгтэй.

Татварын албанд итгэх татвар төлөгчийн итгэл буурах нь нийгэмд татварын албаны үйл ажиллагаа, татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөх хандлагыг бууруулах сөрөг үр дагавартай тул албан хаагчдын хариуцлагагүй үйлдэл, зөрчилд нь төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн татварын газрын даргыг төрийн албанаас чөлөөлөх, дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулах арга хэмжээ авсан болно.

Дээрх удирдах албан хаагчдын хариуцлагагүй үйлдэл нь нийгэмд бухимдал үүсгэж, татварын албанд итгэх татвар төлөгчдийн итгэлд сэв суулгаж, бухимдуулсанд олон нийт, ялангуяа татвар төлөгчдөөс татварын албаны нэрийн өмнөөс уучлалт хүсэж байна.

Цаашид татварын албаны хэмжээнд дээрх зөрчлийг давтан гаргахгүй байх арга хэмжээг шат дараатай авч, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, албаны нэр хүндийг эрхэмлэн, сахилга хариуцлага, ёс зүйтэйгээр татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг хүндрэл сурталгүй, зөвлөн туслах замаар хэрэгжүүлэх болно" хэмээсэн байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ хэдэн дарга Дубай яваад дуулиан болсон болохоос төрийн албан хаагчид байтугай нь явж л байдаг газар шүү дээ.
Халчаагүй нь болж дээ. Яс юман дээрээ бол муу хэлүүлээд тушаал буурсан хэдэн дарга бол орлого цуглуулах гэж өдөр шөнөгүй ажилладаг нөхдүүд. Дээрээсээ ч төлөвлөгөөтэй. Татвар өгөх дуртай хүн хорвоод байдаггүй. Аргагүй хууль байдаг болохоор өгсөн болдог. Тэгээд ч эдийн засаг төвөгтэй байна.

Зочин
Зочин

Татваргүй улсын татварын туршлага судлуулсан Нямбаатар одоо хотыг татваргүй болгох байх гэсэн хүлээлт үүсчихсэн

Холбоотой мэдээ

Back to top button