Нийгэм мэдээ

Ц.Хулан гадаад улсад цагаачлах өргөдөл албан ёсоор хараахан гаргаагүй

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын байгууллага дөрвөн жил тусгай ажиллагаа явуулсны эцэст нотлох баримтуудад тулгуурлан, гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэмээн гурван шатны шүүхээс хорих ял шийтгэсэн билээ.

Харин түүний ерөнхийлөгчид хандан уучлал хүссэн захидал бичсэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, 2025 оны 7-р сарын 10-нд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Ц.Хуланд уучлал үзүүлсэн юм.

Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хандан "Хулан намайг гүтгэн дайрч давшилсан мэдээлэл хэрээс хэтэрч, төр төрийн тэргүүн, төрийн тусгай үүргийн байгууллага болон хувь хүний нэр төрд халдаж, гутаан доромжлох үйлдэл сүүлийн хоёр хоногт идэвхжсэн байна. Миний бие маш нууц хэргийг задлаж үл болох хуулиар сануулсны дагуу олон нийтэд мэдээлээгүй нь намайг яллан цоллох завтай, ард иргэдээ гадаад улс орны захиалгатайгаар зориудаар хагалан бутаргах гэмт үйлдэл гэж харж байна. Үйлдэлд нэгдсэн сайтуудыг цахим тандалт хийлгэхэд 120 гаруй хуурамч хаягаас өндөр давтамжтайгаар мэдээллээ түгээжээ. Хэргийн бүх учир зангилааг тайлж, иргэнээ хамгаалсан тагнуулын газар, намайг эрх чөлөөтэй золгуулсан төрийн тэргүүнд ямагт талархаж явдаг миний хувьд, бидний дунд яс хаяж, мууг минь үзэх санаа агуулсан эдгээр сайтуулыг шалгаж, хууль журмыг сануулахад илүүдэхгүйг хэлмээр байна. Төрийн нууц задлаагүйг, эдний бичиж буй шиг олон сая төгрөг, доллар аваагүйг та нар мэднэ. Найрагч хүнд эх орон, эх орны нэг адил нэр төр үнэтэй. Энэ үгүй бол гадаадын иргэншил хүссэн өргөдлөө бэлдчихээд явааг минь бодолцож, гутаан доромжлогсдод зохих шанг хүртээж өгөхийг хүсье" хэмээн бичжээ.

Тэрбээр одоогийн байдлаар аль нэг улс руу албан ёсоор цагаачлах хүсэлт хараахан гаргаагүй аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Хүнийг харлуулж гутаахдаа дуу дуугаа аван орилдог хэсэг хүн байнаа.

Зочин
Зочин

Хүн алдаж онож болно амьдрал тийм амар юм биш. Гэхдээ эх орноосоо урваж болохгүй эх орноо мөнгөөр арилжиж болохгүй Хулан гуай.

Zochin
Zochin
Reply to  Зочин

300 am dollariin yanhanuud k tnxx bye

Zochin
Zochin
Reply to  Зочин

Zass chi Bogdiin eejees hediig avsan be haha Har Pr unen yaldag jamtai

МОНГОЛ
МОНГОЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БАЙХДАА ! ТӨРИЙН НУУЦЫГ ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАНЫХАНД ДАМЖУУЛЖ ХЭДЭН ЦААСААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧ АВГАЙ !!!

Холбоотой мэдээ

Back to top button