Нийгэм мэдээ

“Угалзтай гутал зарна” гэж бусдыг залилжээ

Монголын түмний уламжлалт сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж цахим орчинд бараа бүтээгдэхүүн хямд зарах нэрээр бусдыг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм. Тoдруулбал, Фэйсбүүк орчинд "Угалзтай гутал зарна" гэх хуурамч зарын дагуу холбогдож, барааны урьдчилгаа болох 750,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 16,906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5,214 хэрэг бүртгэгдсэн аж. Тэрчлэн залилагчид зах зээлийн үнээс хямд үнэ амлах, цөөн тоогоор үлдсэн тул яаралтай зарна, чанартай, загварлаг барааг түргэн шуурхай хүргэж өгнө гэх мэтээр итгэл төрүүлэхүйц хуурамч зар байршуулж, урьдчилгаа төлбөр шаарддаг байна.

Иймд иргэд та бүхэн цахим худалдан авалт хийхдээ мэдээллийг сайтар нягтлах, барааг биеэр үзэж, гар дээрээ хүлээн авахаас өмнө ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

хохь чинь дээ ямар ч баталгаагүй хулгайчид мөнгөө өгч л байдаг гэнэн дагз юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button