Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанид хоёр галт тэрэг мөргөлдсөн замын холбоос эвдэрсэн байжээ

Ням гарагт /2026.01.18/ Испанид хурдны галт тэрэг замаасаа гарч өөр галт тэрэгтэй мөргөлдөн 39 хүн амь үрэгдсэн осол гарсан. Ослыг шалгаж буй мэргэжилтнүүд галт тэрэгний замын холбоос эвдэрсэн байсныг илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр тэрхүү эвдрэлтэй холбоос дээгүүр галт тэргүүд явах бүрд эвдрэлийн хэмжээ томорч байсан аж. Энэхүү эвдрэл ослын шалтгааныг тогтооход гол баримт болно гэж техникчид үзэж байгаа юм.

Испани улс өнөөдрөөс /2026.01.20/ эхлэн гурван өдрийн хугацаатай үндэсний эмгэнэл зарлажээ. Хоёр дахь галт тэргийг хариуцдаг “Renfe” компанийн ерөнхийлөгч Альваро Фернандес Эредиа хэлэхдээ ослын шалтгааны талаар ярихад хэтэрхий эрт байна гэсэн юм. Гэхдээ осол их хачирхалтай нөхцөлд болсон тул хүний алдааны улмаас болсон гэх хувилбарыг бараг үгүйсгэж байгаа гэж тэр хэлжээ. 2024 онд “Renfe” компанийн галт тэргээр 25 сая хүн зорчсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button