УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АТГ: Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнг шалгаж эхлээгүй

Б.Лхагвасүрэн 50 мянгатын дэвсгэрт хууль бусаар хэвлээд дотоод аудитаараа акт тогтоолгосноо нууцалсан байж болзошгүй ноцтой асуудлыг бид хөндсөн. Ойролцоогоор гурав орчим их наядыг хэвлэсэн байж болзошгүй. Энэ нь манай улсын төсвийн даруй 10 хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. 

"Бэлэг дурсгалын журмаар хэвлүүлсэн" гэдгээ улстөрийнхөн дунд буюу хаалттай хүрээндээ хэлсэн гэгддэг. Ажилласан хугацаандаа “50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй” гэдэг үгийг давтсаар ирсэн. Өдгөө хэвлэгдсэн мөнгийг хэрэглэх үү, устгах уу. УИХ тогтоол гаргаагүй байхад хууль зөрчсөн үйлдлийн балаг дуусахгүй юм.

УИХ-ын дарга Н.Учрал Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нарыг хүлээн авч уулзах үеэрээ дээрх асуудалтай холбоотойгоор "УИХ-ын дарга Н.Учрал "Бараг 10 их наядын алдагдалтай, хэдхэн жилийн өмнө 400 орчим хүнтэй ажиллаж болоод байсан бол өнөөдөр орон тоо улам нэмэгдсэн байна. Мөнгө төгрөг хэвлэсэн зэрэг хариуцлага алдсан байна. Хэмнэлтийн хууль уг нь баталсан. Хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг байхад нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Дөнгөж ажлаа авсан С.Наранцогт даргыг Ерөнхий аудитортой хамтад нь уриад өнөөдөр дуудаж уулзаж байгаа нь хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, бүтцээ хумь. Чиг үүргийн давхардлыг арилга. С.Наранцогт дарга өөрөө Ерөнхий аудиторт хүсэлт гаргаарай. Улсын Ерөнхий аудитор та шалга. Мөнгө төгрөг хэвлээд тавьчихсан бол шалгах хэрэгтэй. Ажлаа дөнгөж авсны хувьд эхлэх цэгээ тодорхойлоод явахад ажлаа явуулахад ч хялбар байх болно. Би аудитын дүгнэлттэй танилцана" хэмээсэн юм.

Улмаар Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнг АТГ-аас шалгаж эхэллээ гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг АТГ-аас нягтлан асуухад "Одоогоор Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнг шалгаж эхлээгүй" гэх мэдээллийг өгсөн юм.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Занданшатар л энэ найзаа хүчээр шахсаар ирсэн. Одоо Хүрэлбаатар бас нэг суганы үсээ хүчээр шахчихлаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

ЭНЭ ИХ Л ЭВГҮЙ ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ ЧАНГЫН ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ АЦ ЮМАА ЯДЖААХАД

Холбоотой мэдээ

Back to top button