Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл гэх зүйлийг үүсгэсэн. Тус зөвлөлд элсэх урилгыг хэд хэдэн орны удирдагч руу явуулжээ. Дипломатуудын үзэж буйгаар энэхүү зөвлөл НҮБ-ын үйл ажиллагаанд хор хөнөөлтэй байж магадгүй. Монгол Улсыг тус зөвлөлд нэгдэхийг урьсан байгаа юм.

Вашингтоны зарим түүхэн холбоотнууд уг урилгад болгоомжтой хариу үйлдэл үзүүлжээ. Гэхдээ урилгаас татгалзсан тохиолдол цөөн байна. Мөн АНУ-тай урт хугацааны турш хэцүүхэн харилцаатай Беларусь гэх мэт орнууд нэгдэхээ мэдэгдээд байгаа аж.

Пүрэв гарагт /2026.01.22/ Давост Энх тайвны зөвлөлийн чартерт гарын үсэж зурж, үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ болов. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Занданшатар тус арга хэмжээнд оролцож гарын үсэг зуржээ.

Энх тайвны зөвлөл гэж юу вэ

Трамп өнгөрсөн жилийн есдүгээр сард Газын зурвасын дайныг дуусгах төлөвлөгөөгөө танилцуулахдаа Энх тайвны зөвлөл гэгч зүйл үүсгэн байгуулна хэмээсэн. Зөвлөл зөвхөн Газын зурвасын асуудал төдийгүй дэлхийн бусад буланд болж буй мөргөлдөөнийг шийдвэрлэхэд оролцоно гэдгийг Трамп хэсэг хугацааны дараа мэдэгдсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч тэрхүү зөвлөлийн даргаар ажиллаж, дэлхий даяар энх тайвныг дэмжих, мөргөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө үүрэг хүлээнэ. Гишүүн орнуудын суудал гурван жилийн хугацаатай байх юм. Харин нэг тэрбум ам.доллар төлбөл зөвлөлийн байнгын гишүүн болно.

Зөвлөлийн гүйцэтгэх гишүүдээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Трампын тусгай элч Стив Виткофф, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Трампын хүргэн Жаред Кушнер нарыг томилжээ.

Аль улсууд гарын үсэг зурсан бэ

Цагаан ордны нэгэн өндөр албан тушаалтан лхагва гарагт /2026.01.21/ хэлэхдээ 50 орчим урилга илгээсний 35 нь хүлээн авсан гэсэн юм. Тэгвэл 35 улсын удирдагч болон төлөөлөгч гарын үсэг зурж арга хэмжээнд оролцсон байна. Гарын үсэг зурсан орнуудыг жагсаавал:

  • Аргентин
  • Албани
  • Армени
  • Азербайжан
  • Бахрейн
  • Беларусь
  • Болгар
  • Египт
  • Унгар
  • Израиль
  • Индонез
  • Иордан
  • Казахстан
  • Косово
  • Марокко
  • Монгол
  • Пакистан
  • Катар
  • Саудын Араб
  • Турк
  • Арабын Нэгдсэн Эмират
  • Узбекистан
  • Вьетнам

Урилгыг хүлээн аваагүй орнууд:

  • Франц
  • Норвеги
  • Их Британи
  • Словени
  • Швед
  • Их Британи

Хариу өгөөгүй орнууд:

  • Камбож
  • Хятад
  • Хорват
  • Кипр
  • Герман
  • Грек
  • Энэтхэг
  • Итали
  • Европын Холбоо
  • Парагвай
  • Орос
  • Сингапур
  • Тайланд
  • Украин
  • Канад
  • Ватикан

Эх сурвалж: ABC News, Reuters, BBC

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Балчиндорж
Балчиндорж

Хүлээн авснаа мэдэгдсэн орнууд бас хүээн авсан орнууд хооронд ямар ялгаа байгаа юмбэ Ойлгомжгүй байгааг тайлбарлаач

Зочин
Зочин

Монгол орсон нь дээр шүү...

Холбоотой мэдээ

Back to top button