ОХУ-ын цохилтын улмаас Киевийн 60 хувь нь цахилгаан эрчим хүчгүй болжээ
2022 онд Украины дайн эхэлснээс хойш өвөл бүр ОХУ украинчуудыг халаалт, цахилгаан эрчим хүчгүй болгохын тулд цохилт өгч ирсэн. Харин энэ өвөл украинчуудын хувьд хамгийн хүйтэн мөн харанхуй өнгөрч байгаа юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт /2026.01.21/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын цохилтын улмаас Киевийн 60 орчим хувь нь цахилгаан эрчим хүчгүй хэвээр байна гэжээ.
Он гарснаас хойш ОХУ Киевийн цахилгаан эрчим хүч болон халаалтын дэд бүтцэд өгөх цохилтоо эрчимжүүлсэн. Үүний улмаас киевчүүд өдөр бүр хэдхэн цаг л цахилгаан эрчим хүч ашиглаж чадаж байгаа аж. Зеленский Х дээр бичихдээ “Өнөө өглөөний байдлаар 4 мянга орчим барилга халаалтгүй хэвээр байна. Нийслэлийн бараг 60 орчим хувь нь цахилгаан эрчим хүчгүй байгаа” гэсэн юм.
Цахилгаан эрчим хүчийг тодорхой хэмжээнд сэргээсэн ч айлууд өдрийн ихэнх хугацаанд тоггүй байгаа юм. Мөн цахилгаан тасалдал Украины үүрэн холбооны үйлчилгээнд сөрөг нөлөөлжээ. Украины хамгийн том үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч Киевстар компани мэдээлэхдээ сүлжээний дэд бүтцийн 10 орчим хувь нь ажиллахгүй байгаа хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайнтай украйн дайнгүй монгол 2 l delhii deer tog taahilgaangui bh shiv de
Авлига хулгайдаа живсэн монгол улсын Улаанбаатар хотын хэдэн хувь нь ч юм бэ дээ бас тог, цахилгаангүй байгаа!