Хэдхэн өдрийн дотор гурван галт тэрэгний осол гарсан тул Испанид гурван хоног ажил хаяхыг уриалжээ
Испани улсад хэдхэн өдрийн дотор гурван удаа галт тэрэгний осол гарч, хүмүүс амь насаараа хохирсон. Тус улсын галт тэргийн жолооч нарын хамгийн том үйлдвэрчний эвлэл лхагва гарагт /2026.01.21/ мэдэгдэл хийхдээ төмөр замын аюулгүй байдлыг хангахыг шаардаж, улс даяар гурван хоног ажил хаяхыг уриалжээ.
Ням гарагт /20226.01.18/ Испанийн Адамуз бүсэд галт тэрэг замаасаа гарч өөр галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 43 хүн амь үрэгдсэн. Мягмар гарагт /2026.01.20/ Барселона хотын ойролцоо өөр нэг галт тэрэг замаасаа гарсны улмаас жолооч нь нас баржээ. Мөн мягмар гарагт Барселонагийн төмөр зам дээр дахин нэг галт тэрэг замаасаа гарсан ч азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
Галт тэрэгний операторуудын “SEMAF” эвлэл мэдэгдэл хийхдээ төмөр замын дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардана гэсэн юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.