Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 16-гаар нэмэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 16  нэмэгджээ. Эмнэлэгт 38 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 27 хүн, хөдөө орон нутагт  11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 13 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5182 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3301, 5-9 насны 1806 хүүхэд, 15-19 насны 1747 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Вьeтнамаас тээж ирээд байна уу

Холбоотой мэдээ

Back to top button