Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Ерөнхий сайд Санаэ парламентын доод танхимаа тараалаа

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ өнөөдөр /20226.01.23/ парламентын доод танхимаа тараажээ. Ингэснээр тэр хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль зарлах боломжтой боллоо. Түүний Либерал ардчилсан намын нэр хүнд сүүлийн хэдэн жил гарсан дуулиант хэргийн улмаас унаад байсан юм. Харин Санаэ аравдугаар сард ажлаа хүлээн авснаас хойш түүний рейтинг маш өндөр байгаа. 70 орчим хувийн рейтингтэй байгаа учир тэр ээлжит бус сонгууль зарлахаар төлөвлөж буй.

Ирэх долоо хоногийн мягмар гарагаас /2026.01.27/ сонгуулийн сурталчилгаа эхэлж, 12 хоног үргэлжилнэ. Санаэ Либерал Ардчилсан нам болон Японы Инновацын намын үүсгэсэн эвслийн засгийн газрыг удирддаг. Тэрхүү эвсэл парламентын доод танхимд цөөн тооны суудлаар л илүүрхсэн олонхын статустай. Рейтинг өндөртэй байгаа үедээ ээлжит бус сонгууль зарласнаар түүний эвсэл суудлынхаа тоог нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хялбар болно.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button