Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарж, Калифорни муж НҮБ-ын эрүүл мэндийн сүлжээнд нэгдэхээ мэдэгдлээ

АНУ баасан гарагт /2026.01.23/ ДЭМБ-аас албан ёсоор гарсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээн авсан эхний өдрөө ДЭМБ-аас гарах гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл ийнхүү АНУ гишүүнчлэлээ түдгэлзүүлсний дараа Калифорни муж ДЭМБ-ын дэлхийн халдварын сүлжээнд нэгдэж буйгаа илэрхийлжээ. 360 орчим гишүүнтэй тэрхүү байгууллага ажилчид болон нөөц илгээх замаар нийгэмд тулгамдаад буй эрүүл мэндийн асуудалтай тэмцдэг байна. Тэрхүү сүлжээ нь ковид-19 зэрэг томоохон нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудтай тэмцэж ажилласан билээ. 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button