Зээлийн хүүг 2.2 хувь болгож бууруулах хэлэлцээг "Рио Тинто"-той хийх Засгийн газрын сүүлийн боломж
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны сонсголоор Оюу Толгойн гэрээг илүү сайжруулах, хүүг бууруулах, Онтрэ-гийн хоёр лицензэд АМНАТ авах зэрэг олон агуулгуудыг нэгтгэж дүгнэлт гаргасан.
Улмаар зээлийн хүүг бууруулах эсэх асуудлыг талууд хэлэлцэж дуусах хугацаа нь ердөө тав хоногийн дараа буюу 1-р сарын 31.
Рио Тинто-гийн төлөөллүүд Монголын Засгийн газрын төлөөллүүдтэй удаа дараа уулзаж, зээлийн хүүг бууруулах саналаа ерөнхийдөө тулгасан ч энэ нь Монголын хүлээлтэд нийцэхгүй байгаа учраас эцсийн шийдэлд одоог хэр хүрээгүй. 16 жилийн хугацаанд Монголын тал 11.1 хувийн хүүтэй зээл авч хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд ойролцоогоор 20 орчим тэрбум ам.доллар давсан нь анхны зээлийн хэмжээгээ давчихсан гэж тайлбарладаг. Ойролцоогоор 4 тэрбум ам.доллар нь хувьцаа эзэмших байдлаар, үлдсэн нь дээрх зээлийн нөхцлөөр хийгдсэн. Иймээс цаашид зээлийн хүүг бууруулах нь хамгийн чухал хэлцэл болчихоод буй. Мөн үүгээр зогсохгүй Монголын талын хүртэх өгөөжийн 53 хувьд хүргэх шаардлагыг УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголоос гаргасан дүгнэлтэд тусгасан билээ.
Рио Тинто-гийн хувьд Оюу Толгойн уурхай бол ойрын ирээдүйд хамгийн чухал төслүүдийнх нь нэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2025 оны IV улиралд зэсийн үйлдвэрлэл нь 8 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь Оюу Толгойн уурхайн үйлдвэрлэл шат дараатайгаар нэмэгдэж ирсэн нь голчлон нөлөөлсөн юм.
Тоо яривал, 2025 онд Рио Тинто нийт 883 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 2024 оныхоос даруй өсөж, 860 мянган тонн гэсэн төлөвлөгөөнөөс нь давсан. 2026 онд Рио Тинто Чили, АНУ, Монгол дахь үйл ажиллагаануудаас нийтдээ 870 мянга орчим тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа энэ сарын 21-нд гаргасан тайландаа дурджээ.
2025 онд Оюу Толгой 345 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 61 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд далд уурхайн өргөтгөл зэрэг олон нөлөө бий. 2028-2036 он хүртэл Рио Тинто жилд 500 мянга орчим зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн зорилттой. Өнгөрсөн онд Чили дэх уурхайгаас 348 мянган тонн зэсийн баяжмал, 56 мянган тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэсэн нь тус тус 5.7 хувийн өсөлт үзүүлсэн дүн юм. Гэхдээ энэ онд тус уурхайн нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй бөгөөд BHP-гийн удирддаг баяжуулах үйлдвэрийн хүдрийн агуулга 2025 онд тасралтгүй буурсан бөгөөд үүний улмас Рио Тинто Чили дэх баяжмалын үйлдвэрлэлээ 2025 оны 10-12-р сарын хооронд 92 мянган тонноос 83 мянган тонн болгож бууруулсан байна.
Түүнчлэн АНУ-ын Юта дахь төслөөс 2025 онд 134 мянган тонн цэвэршүүлсэн зэс олборлосон бол энэ дүн нь өмнөх оныхоос 31 хувиар буурсан тоо. Геотехникийн хүндрэлүүдээс үүдэн жилийн турш уурхайн нөхцөл байдал төлөвлөгөөний дагуу тийм ч сайн байгаагүй аж.
Рио Тинто өнгөрсөн 9-р сард тус уурхайгаа 45 хоногийн турш хаахад хүрсэн юм. Энэ онд харин шинээр нээсэн далд уурхайг үйлдвэрлэлийн шат руу хурдтай шилжүүлэх зорилт тавин ажиллаж буй.
Ингээд харахаар Оюу Толгой тус компанийн зэсийн өсөлтийг ганцаар тэтгэсэн бөгөөд дэлхийн хамгийн зэсийн уурхай болох Чилийн Эскондидо дахь зэсийн үйлдвэрлэлийн алдагдлыг дангаараа нөхсөн нь харагдана. Рио Тинто ойрын хугацаанд дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг Гленкор групптэй нэгдэх асуудал яригдаж, хэрвээ нэгдвэл Рио-гийн зүгээс зөвхөн зэсийн активуудад төвлөрөх санал гаргана гэж таамаглаж буй. Ирэх сарын 5-ны дотор албан шийдвэр гарах бөгөөд хэлэлцээний шатандаа явж байгаа билээ.
Рио Тинто-гийн хувьд Монголын Засгийн газраас үзүүлж буй зээлийн хүүг бууруулах, үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Онтрэ-гийн асуудал дээр Монголын талын хувь эзэмшлийг урагшлуулах зэрэг шахалтууд үзүүлж, энэ бүгдийг харилцан ашигтайгаар шийдвэрлэх хэлцлүүд хүлээгдэж байна.
Нөгөө талаас Хятадын төрийн өмчит Чайналко компани Рио Тинто дахь өөрсдийн хувь эзэмшлийнхээ хүрээнд Оюу Толгой төслийг сонирхсоор байгаа.
Өнөөдрийн байдлаар зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд Монголын талаас 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд сүүлийн долоон жилд хүүг бууруулах хэлцэл хийгээгүй өмнөх Засгийн газрынхаа алдааг засах чухал сорилттой ийн тулгарч байна. Рио Тинто-той байж болох хамгийн сайн хувилбар бүхий хэлцлийг хийж чадах эсэхийг харахад тав хоног үлджээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахаараа баялгаа өгчихөөд тэднийх манай лицёнцыг барьцаалсаны төлөө зээлийн хүүг бууруулах вэ .. Шууд хөөж гаргаач ээ ... Заавал Рио Тинто байх албагүй шдээ . Монголчууд өөрсдөө ажиллуулаач ээ ..РИОг хөөж гаргаач..
License ni manaih bish tedniih yumaa. Ter nar uusrduu haij olson bayalag. Bid oloogui.
Манай эрхэм түшээдүүд амаа таглцуулчихсан уу эсхүл ард түмнийхээ талд зогссон уу харах л үлдэж дээ
Шаагаад байгаарай зээл биш болго АМНАТ 60 хувь тэгээд гүйцээ
ER BID HORONGO ORUULAGCHTAI GEREE HIIH BOLHOOS MONGO HUULEGCHTEI HIIH ESGUI HORONGO ORUULGCH HAANAAS HEDEN HUVIINTEI MONG9 OLJ IREH MONGOLD HAMAAGUI HORONGO ORUULAGCH OORT NOOGDOH ASHIGAASAA HUUGEE TOLOH ESTOI BOLOHGUI BOL HOOGOOD GARGAA
Өөрийн чинь халааснаас өдөр бүр 14 тэрбум₮-сугалдаг бол яаж ЯАРАВЧЛАХ байсан бол , шууд л рио тинто-г ХӨӨЧИХӨӨЧ , насаар чинь МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЁ , рио тинто гээчийг ХӨӨХ нь манжуудыг ХӨӨСӨНТЭЙ ДҮЙЦНЭ!!!
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Заавал зээлэх шаардлагатай юм уу эх орныхоо газрын хэвлийдэх баялагаа зүгээр өгч байж өрөөнд орж байх ёстой юм уу риог гуйх биш хүлээн зөвшөөрүүлэх эс бөгөөс лицензээ цуцлах хэрэгтэй
ШУУД ашиг хуваах асуудлыг тавиач.
Яана аа, энэ төсөл иргэний дайнд хүргэж вий дээ, 8.5 хувийн зээлийг хүлээж авахгүй байна гэдэг аюул шүү.
Ta nar heleh vg oldohgvi ni eeeee ! Yu ch gesen Harj l baina !!!
юун хүү бууруулах вэ ? Хүүгүү болго. Бидний баялаг биздээ
Тэнэг мулгуу Монголчуудаа зээлийн хүү бууруулана гэж хэзээ ч байдаггүй банкны зээлийн хүү буулгана гэж байдаггүй юм маанагуудаа
Луйварын гэрээг зогсоож луйварчидийг хөөж зайлуулж гаргая..
Луйварчидийг хөөж зайлуулж гаргая
@. Гэрээг.цуцалж.хөөж.гаргах.нь.монгол.улс.бүрэн.
Эрхтэй.шүү.
Тэгэээд ажилааа хииигэээчдэээ нэгл ухааантай сүржин намчин дарганцруууд
Юуны чинь хүү бууруулах хүрзээ өөрөөсөө зээлж авчхаад хүний газар шорон дээр, хүний алт, зэсийг хулгай хийж авчхаад эзнийг нь өр, өрийн хүүгээр шулдаг хэн вэ, шууд лецинзээ цуцлаад хөөж гарга, Шуналаасаа болоод байнгийн энд тэндээс хөөгддөг шуналын компани, зээлийн хүү буулга гэж доошоо орохгүй,Гарч байгаа баялгийн 66% ав, чадахгүй бол хөөж гарга, өчнөөн их алт зэсээ зүгээр л өглөө
Хичээгээрэй Галч шиг зээл авч болохгүй шүү
Баялагтаа эзэн байя. Өрөнд орон2 баялагаа ухуулна гэж юу байсан юм бэ? Гэрээг шууд цуцлаж хөөж гаргая даварсан луйвөрчдыг. Хөөгдсөөр сурсан байгаа наад муу шулаачид
Ene maanag yugaa ch oilgoogui bichsen bna. Suuliin uyeiin setguulch nertei bolovsrolgui maluudad enenii uchriig oilgohgui l dee. Huu ni bainga 11% baisan bish, heden jiliin umnu 6% ch bsan, SOFR gedeg huvugch huunees hamaaraltai. Deer ni ene Mongolchuudad ugsun zeel bish, OT kompanid Riogoos ugsun zeel
Улсын удирдлагад байсан урд өмнөх удирдлагууд даанч эх орноо, монгол түмнээ бодоогүй маш хохиролтой гэрээ байгуулж дээ
Riotintogiin uil ajillagaag zogsoogood
Geree heleltseeriig Mongold ashigtaigaar
shiidverlehgui bol ter chigt ni olon ulsiin
shuuhed uguud hariu gartal ni bitgii ajilluul.Olon ulsiin shuuhiin margaan2-3
jil urgeljileh uchiraas Riotinto uurhaigaa
ajilluulahiin tuld buult hiij l taarna.Mongol
ulsiig uchinuun jil hohirooson bol Riotintog
2 jil zogsooh Manaid ashigtai.
Рио тинтог шууд хөөж зайлуулах хэрэгтэй манай улсын авилгал авч бусдад ашигтай гэрээ хийсэн новшнуудыг зарлаж гэрээг шууд цуцлаж зайлуулах хэрэгтэй дээрэмчидтэй гэрээ хийдэг улс гэж байх ёсгүй.
Сонсголоор бидний нүд нээгдсэн. Засгийн газар сайн хэлэлцээр хийхгүй бол шууд зайлах ёстой. Рио Тинто одоо жаахан ханатай байхгүй бол өөрсдөд нь хэцүү л болно доо. Одоо хүмүүс ч тэнэг биш шүү дээ.
Өөрийнхөө юмыг хүнд өгчхөөд гуйгаад сууж бдг эргүү монголчууд..... Хэлэх ч муу үг олдохгүй юм даа
ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ ГЭЖ. СОЛИОРОХЫН . УГААСАА ЗЭЭЛ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ !!!!
Mongolooc z##l
Оюу толгойгоос манай хохирсон жилүүдийн алданг авах хэрэгтэй. Мөн одоо өдөр бүр төлөөд бгаа төлбөрийг зогсоож захирал нь ,удирдах зөвлөлийн олонхи нь монгол хүн байх асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.
Зэс нээс өөр юу гарч байгааг тэр шуудайтай г нь гэнэтийн шалгалтаар шалгаач эсвэл төртэй улс байна хилээр гаргахыг нь хориглочихооч монголын ард түмэнд ашиггүй л бол бүү гадагш нь гаргаач