Унц алтны үнэ анх удаа 5 мянган ам.доллар давав
Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал даамжраад байгаа учир хөрөнгө оруулагчид аюулгүй капитал худалдан авах нь ихсэж байна. Олон улсад хурцадмал байдал даамжрахын хэрээр алтны эрэлт өсөж, үнэ нь нэмэгддэг. Өнөөдөр /2026.01.26/ унц алтны үнэ анх удаа 5 мянган ам.доллар давжээ. Тодруулбал унц алт 1.99 хувиар нэмэгдэж 5,077.99 ам.доллароор арилжиж байна.
2025 онд алтны үнэ 64 хувиар нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчид эрсдэл багатай капитал эрж, АНУ мөнгөний бодлогоо сулруулж, төв банкнууд алт эрчимтэй худалдан авсан нь алтны үнэ ийнхүү өсөхөд хүргэсэн билээ. Он гарснаас хойш алтны үнэ 17 орчим хувиар өсөөд байгаа юм.
“Metals Focus” компанийн захирал Филип Ньюман “Алтны үнэ цаашид өснө гэж таамаглаж байна. Одоогийн тооцооллоор бол энэ оны сүүлээр унц алт 5,500 орчим ам.долларт хүрнэ. Хөрөнгө оруулагчид ашгаа татаж байгаа тул үе үе уналт үзэгдэх магадлалтай. Гэхдээ уналт богино хугацаанд явагдаж, худалдан авах эрэлт дараа нь хүчтэй нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.