Алтны үнэ "галзуурч" байхад Монголбанканд эсрэгээрээ жил тутам алт тушаалт буурсаар
Геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө болох алт руу ихээр хошуурснаар энэхүү огцом өсөлт үргэлжилж байна.
Даваа гарагт бүс нутгийн цагаар 06:56-д спот алт 2.2 хувиар өсөж, унц нь 5,089.78 ам.доллар болсон бөгөөд үүнээс өмнө 5,110.50 ам.доллар хүрч, бүх цаг үеийн дээд ханшаа тогтоожээ. Харин АНУ-ын хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерсийн үнэ мөн адил 2.2 хувиар өсөж, унц нь 5,086.30 ам.доллар болсон юм.
Алт 2025 онд нийтдээ 64 хувиар өссөн нь 1979 оноос хойших жилийн өсөлт хамгийн өндөр болов. Үүнд юу нөлөөлөв,
- Аюулгүй хөрөнгийн эрэлт,
- АНУ-ын мөнгөний бодлого зөөлөрсөн
- Төв банкуудын, тэр дундаа Хятадын 12 дугаар сард 14 дэх сардаа дараалан алт худалдан авсан идэвхтэй худалдан авалт,
- Биржээр арилжаалагддаг сангуудад (ETF) орж буй хэт өндөр хэмжээний хөрөнгө оруулалт голлон нөлөөлжээ.
Сүүлийн долоо хоногт алтны үнэ дараалан дээд амжилт тогтоосон бөгөөд он гарснаас хойш аль хэдийн 18 хувиас илүү өссөн. Capital.com компанийн зах зээлийн ахлах шинжээч Кайл Роддагийн хэлснээр, “АНУ-ын засаг захиргаа болон тус улсын хөрөнгүүдэд итгэх итгэл сулрах их хямрал хамгийн гол хөшүүргэ болж, үүнийг өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргааны зарим тогтворгүй шийдвэрүүд өдөөсөн” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Европын холбоотнууддаа Грийнландыг авах шахалт үзүүлэх хэрэгсэл болгон тариф ногдуулах талаар дэвшүүлсэн сүрдүүлгээ гэнэт буцаасан. Шинжээчид дэлхийн хурцадмал байдал улам нэмэгдэж, мөн төв банкууд болон жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын эрэлт хүчтэй хэвээр байгаатай холбоотойгоор энэ онд алтны үнэ 6,000 ам.долларт дөхөж өснө хэмээн таамаглаж байна.
Goldman Sachs банк 2026 оны арванхоёрдугаар сарын алтны үнийн таамгаа 4,900 ам.доллароос 5,400 ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Харин бие даасан шинжээч Росс Норман энэ онд алтны үнэ хамгийн дээддээ 6,400 ам.долларт хүрч, жилийн дундаж үнэ нь 5,375 ам.доллар байна гэж тооцоолж буй.
“Одоогийн нөхцөлд цорын ганц тодорхой зүйл нь тодорхойгүй байдал юм. Энэ байдал алтанд тун ашигтайгаар нөлөөлж байна” хэмээн Норман онцолсон юм.
Монгол Улс энэ оны төсөвтөө алтны экспортыг 20 тоннд хүргэж, нүүрсний үнэ тогтворжихгүй бол алт, зэсийн орлогоор нөхнө гэдэг өндөр төсөөллүүд тавьсан. Дэлхийн зах зээл дээр алтын үнэ ийн "галзуурч" байгаа нь бидэнд хожоо ч, бодит байдал дээр алтны үйлдвэрлэл буурсаар буй.
2025 оны 12-р сард Монголбанканд алт тушаалт 2024 онтой харьцуулахад 2 тонноор буюу 10 орчим хувиар буурсан дүнтэй. Зарим нээлттэй мэдээллээс харахад, Монголбанканд алт тушаасан үндсэн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг зургаан ААН бий гэжээ. Гэхдээ энэ нь алт тушаагч аж ахуй нэгжүүдийн 5 орчим хувийг эзэлдэг аж.
Энэ онд нүүрсний үнэ өнгөрсөн оныхоос харьцангуй тогтворжих ч төсөвт коксжих нүүрсний үнийг тонн тутмыг нь 175 ам.доллароор тооцож суулгасан. Хэрвээ энэ үнэд хүрэхгүй тохиолдолд алт, зэсийн экспортын орлогоор төсвийг бүрдүүлэх юм. 2026 оны төсвийн орлогын 45 хувийг татвараас, үлдэж буй 55 хувийн дийлэнхийг уул уурхайн орлогоос бүрдүүлэхээр тусгасан ч Алт-3 аяныг хэрэгжүүлснээр алтны олборлолт нэмэгдэнэ гэж тооцоолж байсан нь үндсэндээ царцаад буй. Өнөөдөр Монголд алтны үндсэн 82 лиценз байдгаас 14 нь үйл ажиллагаа явуулж, 68 ордын 228 тонн алт огтын хөдөлгөөнгүй, хөрсөндөө бий.
2026 оны төсөвт унц алт 2900 ам.доллар хүрвэл их юм гэж тусгасан нь өнөөдөр төсөөллөөс хоёр дахин өсөж 5100 гарч, 6000 ам.доллар хүрэх таамагтай.
Монголбанканд алт тушаадаг эх үүсвэрүүдийг харвал тусгай зөвшөөрлөө аваад, уулын ажлын төлөвлөгөө тайлангаа гаргачихсан, баталгаажсан нөөцтэй, байгаль орчны хууль тогтоомж, стандартуудаа дагаж мөрддөг компаниуд байдаг. Эдгээр нь татварын төлөлтөөрөө төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна.
Гэтэл нөгөө талд гар дээрээс алт тушаагчид нь Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг одоог хүртэл бүрэн дүүрэн хэрэгжүүлдэггүй. Татвар төлдөггүй болон байгаль орчны нөлөөлөл, үйл ажиллагааны тайлан мэдээлэл зэрэг ор байдаггүй. Тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгчдээс бусад нь үндсэндээ тогтвортой бус байдлаар алт нийлүүлдэг учир хяналт, бүртгэлийн тогтолцоог жигдлэхэд хүндрэлтэй байдаг аж.
Тоогоор харвал бүртгэлтэй компаниудаас жилд ойролцоогоор 10-аас дээш тонн буюу 2024 онд гэхэд 13.9 тонн алт, үнэт металлын арилжаа эрхлэгчдээс 2.5 тонн алтыг Монголбанканд тушаасан байна.
2023 онд 22 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь валютын нөөцийг ойролцоогоор 1.5–2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэсэн тооцоо бий. Гадаад валютын нийт нөөцийг 5.2 тэрбум болгоход голлох үүргийг алт эзэлсэн. Гэтэл 2023 оноос алт тушаалт жил ирэх бүр буурч, 2025 онд доод түвшиндээ хүрсэн.
Стратегийн ордуудад алтны ордууд олон бийг тооцсон ч цаашид Баялгийн сангийн гол хүчийг алт бүрдүүлэх тул алтны үйлдвэрлэлийг нэмэх, үүнийгээ дагаад цаашид хэрэгжүүлэхээр яригдаж буй Алт-3 хөтөлбөрийнхөө голлох агуулгыг алт олборлолтыг нэмэгдүүлэхэд хэрхэн чиглүүлэх вэ гэдэг цаашид анхаарал татаж байна.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төв банканд алт тушаадаг цөөн компаниуд бүх ачааг үүрч байхад гар дээрээс алт тушаадаг хүмүүс хяналтгүй үлдэж байгаа нь шударга тогтолцоо биш санагддаг хууль журам ижилхэн хэрэгжих ёстой
Алт олборлодог компаниуд байгаль орчноо хамгаална гэдэгт хүмүүс итгэхээ больсон хяналт нь сул тайлан нь ойлгомжгүй болохоор эсэргүүцэл ч гарахаас аргагүй
Алтны үнэ ингэж өсөөд байхад манайх олборлолтоо нэмэж чадахгүй сууж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна бодлого журам нь тодорхой бус компаниуд нь айдастай иргэд бид эцэст нь боломжоо алдаад үлдэх вий гэж бодогдоод байна
Altnii une delhiid ingej usuj bhd manaih yaagaad boditoor ashiglaad chadahgui bna ene olon licenz nuuts geed yaridag ch bodit amidral deer hudulguun alga irged bid dandaa l ireedui gej huleej suuh yum shig sanagdaj baina
Нүүрс унахад алт нөхнө гэж ярих амархан ч алт тушаалт буурч байгааг харахаар төсөв яаж биелэх юм бол гэсэн эргэлзээ төрж байна жирийн иргэд бидэнд тайлбар ойлгомжтой өгдөггүй нь улам бухимдуулдаг
Nuursnii une savlah bolgon alt yaridag ch uildverlel bodit bga eseh ni todorhoi bish ene ih undur une deer uls ni yaagaad ashig huvia avahgui bna gedeg asuult dandaa tolgoid ergeed bna
Алтны лицензтэй олон орд байсаар атал хөдөлдөггүй нь цаанаа ашиг сонирхлын зөрчил байгаа юм шиг харагддаг жирийн уурхайчид ажилгүй сууж байхад цаасан дээрх лиценз л амьтай үлддэг нь шударга санагдахгүй
Zovshoorol avsan ch ajil hiideggui ordnuud hed heden tonn alt gazartaa bga gedeg ni unen bol ulsad mash tom aldagdal ene ni irgeded l hamaatai asuudal shuu
Gar deer alt tushadag humuus tatvar tulduggui gej yaridag ene unen bol uls uurtuu daisagnaj bga l gesen ug shuu teriig zohitsuulj chadahgui bga ni bodlogiin asuudal
Алт дэлхийд түүхэн дээд түвшинд хүрч байхад Монголын эдийн засагт эерэг нөлөө бага байгаа нь үнэхээр харамсалтай бид боломж ирэх болгондоо дотоод асуудлаасаа болж алдаад байх юм
Delhiin zah zeel deer alt galzuurch bhd manai medeelel deer neg ih ur dun haragdahgui ni setgel gonshuulna ene chin bidnii baylag biz dee
Алт гурав хөтөлбөр яригдаад олон жил боллоо гэтэл бодит үр дүн харагдахгүй байгаад хүмүүс итгэхээ больж эхэлж байна нэр нь сайхан ч дотор нь хоосон юм шиг
Alt gurav geed ih yarisan ch bodit amidral deer heden too barimt l sonsogdood ungurdug ene ulsad tuluvlult herhen hiigddeg yum boloo gej bodogdono
Төсөвт алтны үнийг ийм бага гэж тооцоолсон нь эрсдэл тооцоогүй шийдвэр юм шиг одоо харин эсрэгээрээ хэт өндөр үнэ дээр бид бэлтгэлгүй сууж байна
Tosov hiihdee dandaa bolgoomjlood bga geed bodit baidlaas ih hol too tavidag yum shig sanagddag daraa ni ard irged l beltseend orno
Baigali orchniig hamgaalna geed bichigdeed bdag ch bodit deer gol us bohirdoj bga medee ih sonsogddog ene deer unen shudarga handah heregtei
Алт валютын нөөцийг нэмэгдүүлж чаддагийг бид өмнөх жилүүдээс харсан тэгэхээр одоо яагаад энэ боломжоо дахин ашиглахгүй байна вэ гэдэг асуулт надад байна
Valyutiin nuutsaa nemegduuleh hamgiin amarhan arga alt gej boddog ch uuniig bodit bolgoj chadahgui bga ni uls torchdiin chadvar dutaad bga yum shig
БАГИЙН ХУРАЛ ТЭЭГ БОЛЖ БНА.МАНАЙХ 2019-сХОЙШ ОДОО ХҮРТЭЛ БАГИЙН ИРГЭДЭЭС БОЛЖ ХӨДӨЛЖ ЧАДАХГҮЙ ХҮЛЭЭЛТИЙН БАЙДАЛД БГАА
Алтны уурхайг тэнэг малнууд нь үзэн ядаад үмхий цагдаа болоод муусайн поопууд тоглолт хийгээд үйлдвэрлээд баялаг бүтээчих санаатай хүнл аүчирийг үүрч яваа хэсэг урхайчидаа бүгд үзэн ядаад муусайн новшнууд та нар үүнийг бичсэн сэтгүүлч та өөрөө ч бас цагтаа буруутгаж байсан байдаг. Хөөрхий Уурхай босгох гэж зүдэрч яваа инженер болоод ажилчдын минь яруу алдар бадартугай????????. Муусайн новшийн Экологийн цагдаа болсон хүнийг мөлжигчидийн Арми сөнөтүгэй хараал идсэн бусдыг хуульд барьж өндөг ллрууд бүгд муу явцгаа үмхийрсэн тамын тогооны монголчууд минь ????
Нөгөөх л Очирбатын шийдэл биднийг аварч байна. Гэтэл харанхуй масс а-лтны үйлдвэрийг зогсоохын төлөө дава-лгаалж байна. Тэгсэн мөртөө ца-лин тэтгэвэр нэмэхийг шаардаж байдаг. Ямархуу харанхуй байгаа нь эндээс харагдана.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Коронагын үед хил хаагаад алт тушаалт огцом нэмэгдсэн. Хил гаалиа сайн чанглаач хужаа руу гараад дууслаа хамаг алт нь
Манай гэмт хэргийн бүлэглүүд төрийнхэнтэй хамтран хууль бусаар хилээр гаргаж байгаа байлгүй дээ. өөр яав л гэж
Албан тушаалтнуудын авдрыг шалгах хэрэгтэй , тэнд л алт хураагдсан байгаа
Алт олборлогч нараа хөөж туугаад байхаар яаж өсөх вэ дэ
Alt huul bus ih grgj bnda.ilt mafia ajilj bnaa
Идэж ууж ханадаггүй заваан хүүрнүүдийг тавихаа болиоч мэргэжлийн үнэнч шударга хийх сэтгэлтээ боловсролтой хүн байж л байгаа ах дүүгээрээ баяжаад тасарчихсан идсэн бүх хөрөнгтйн хураавал таарна заваан новш