Top StoriesУЛС ТӨР

Ажлаасаа хөөгдөх гэж буй хилийн хоригтой Э.Ганхүү АТГ-т 50 дахь хоногтоо шалгагдаж байна

“Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар 48 цаг хоригдож, хилийн хоригтой суллагдсан “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг шалгаад яг 50 хонож байна. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалтаар томилохыг Засгийн газраас "Эрдэнэс Монгол" ХХК-д үүрэг болгоод 14 хонож буй юм байна.

Х.Булгантуяад өшрөхдөө "баруун гар" Э.Ганхүүг нь унагах Г.Занданшатарын мад

Ерөөс Э.Ганхүүгийн АТГ-т шалгагдсан нь таалагдаагүй хүнээ "баруун гараас" нь эхлэн намнах Г.Занданшатарын тоглолт болж таарав.

Ингэж хэлэхийн учир юу гэвэл, Э.Ганхүү өмнө нь Нийслэл болон Барилга хот байгуулалтын яамны санхүүг хариуцдаг дарга байсан. Улмаар ХНХ-ын сайдаар Х.Булгантуяа томилогдох үед /2023 оны 7 сар/ түүнтэй гар нийлж, тус яамны ТНБД-аар долоон сар ажилласан. Үүний дараа /2024 оны хоёр сар/ “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон томилогдсон. Түүний төрийн өндөр албан тушаалд дэвшин суусан хугацааг ажиглавал МАН-ын 80-аад оныхон мандаж явсан цаг үетэй нийлж байна.

Ийн сүүлийн зургаан жил карьер нь тасралтгүй дээшилж ирсэн Э.Ганхүүг өнгөрсөн 12 сарын 09-ний өдрөөс АТГ шалгаж эхлэв. Учир нь энэ шалгалтаас хоёр сарын өмнө Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах санал хураалт УИХ-ын чуулганаар болж, хурлыг дэд дарга асан Х.Булгантуяа удирдсан. Улмаар ҮХЦ-ийн аравдугаар сарын 22 өдрийн тогтоолоор уг санал хураалт Үндсэн хууль зөрчсөн хэмээгдэж, одоогийн Засгийн газар хэвийн горимоор ажиллах болсон.

Тоолбол 50 өдрийн дараа өөрийг нь Үндсэн хууль зөрчсөн санал хураалтын үеэр хурал удирдсан Х.Булгантуяагийн баруун гар Э.Ганхүүг шалгах үүргийг АТГ-т өгсөн нь тэр. Улмаар АТГ-т шалгагдаж байгаа Э.Ганхүүг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар томилгоо хийхийг “Эрдэнэс Монгол” ХХК-д үүрэг болгосон байна. Энэ дагуу "Эрдэнэс Монгол" ХХК ойрын өдрүүдэд Э.Ганхүүг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, дараагийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлахаар болжээ.

Г.Занданшатар Х.Булгантуяаг зөнд нь орхиогүй. Хаврын чуулганаар гишүүнийх нь бүрэн эрх хөндөгдөж, эгүүлэн татагдах асуудал хөндөгдөхөөр хүлээгдэж, буй.

Э.Ганхүүгийн АТГ-т шалгагдах болсон шалтгааныг тайлбарлавал,

"Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Би Эм Си Эм" ХХК-тай 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр 8 тэрбум 247 сая төгрөгөөр "Барилга байгууламж худалдаж авах тухай" гэрээ байгуулсан бөгөөд үүнээс нэг сарын дараа буюу 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнийн дүнгийн 70 хувь болох 5 тэрбум 772 сая 9 мянган төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн байна. Гэвч одоог хүртэл барилгыг хүлээн авч гэрээний үүргийг хангуулаагүй буюу төлбөрийнх нь дийлэнхийг төлсөн оффисоо худалдан аваагүй байгаа.

Улмаар "Эрдэнэс-Оюутолгой" компани нь "Блью Скай" тауэрын 8 давхрыг түрээслэн үйл ажиллагаа явуулах болсон байна. Ингэхдээ 374.65 метр квадрат оффисын талбайг түрээсэлсэн бөгөөд 2024 оны тавдугаар сард түрээсийн гэрээ байгуулахдаа нэг м.кв-ийн 1 сарын түрээсийн төлбөрийг ТӨБЗГ-ын 2024 оны 139 дүгээр тогтоолоор баталсан дүнгээс 38 мянган төгрөгөөр илүү байхаар тохиролцсоноос нийт 170.8 сая төгрөгийн илүү зардал гаргасан болох нь илэрсэн.

Дээрх асуудлын улмаас 48 цаг хорьсны дараа /2025-12-11/ прокуророос Э.Ганхүүг хойшлуулшгүйгээр баривчилсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд санал хүргүүлж, улмаар тус шүүхээс Э.Ганхүүд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Э.Ганхүүг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа эсэхийг АТГ-аас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүй учир өгөх боломжгүй" гэв.


Ташрамд дурдахад, Э.Ганхүүгээс урьд түүний хадам дүү С.Отгонбат нь “Оюу Толгой” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Х.Булгантуяа улс төрд орж ирэхээсээ өмнө буюу 2010-2012 онд “Оюу Толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Харин түүний нөхөр С.Манлайн хувьд 2016 оноос 2013 онд ИНЕГ-аас 113 мянган ам.долларын тэтгэлэг авч, АНУ-ын Пасифик стэйт их сургуульд Бизнесийн удирдлагаар сурсан. Монгол ирмэгцээ 2016 оны сонгуулийн дараа ЗТ-ийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Дэд даргаар томилогдож, 2022 он хүртэл ажилласан нэгэн.

Э.Ганхүүгийн хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс харахад “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болмогцоо өөрийн хөрөнгөө 70 сая төгрөгөөр өсөж, 110 саяар үнэлэгдэх Mercedes Benz, C300 хөлөглөжээ. ХОМ-ийг нь хүргэе.

  • Өөрийн орлого: 160 сая
  • Нийтийн орон сууц гурав, зуслангийн байшин нэг: 1.2 тэрбум
  • Хоёр автомашинтай: 220 сая
  • Газар: 85 сая
  • Үнэт эдлэл: 53 сая
  • Хадгаламж: 17 сая
Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
61 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
1000
1000

Танил тал найз нөхөд ах дүү хамаатан садан худ ураг -раа нийлээд Улсыг маань самарчихаар энэ улс яаж хөгжих вэ дээ.

Зочин
Зочин

Булгантуяагийн баруун гар зүүн гар гээд ярихаас илүүтэй яг бодит баримтаар нь ярих цаг болсон юм биш үү

Ган
Ган

Ээ булгантуяа, занданшатар падгүй байх өөө. Энэ авгай чинь нийслэлд байхдаа л идэж уух нь дийлддэггүй айхтар байсан гэсэн. Олон хавар нэгэндээ гэгчээр ханаж цадахгүй шуналтаад байвал эрт орой хэзээ нэг цагт баригдах нь тодорхой.

Зочин
Зочин

Minii bodloor shalgah ni zov gehdee ur dungee il tod gargaj ard irgeded oilgomjtoi tailbarlaj surah heregtei boljee

Зочин
Зочин

Зөв зөв аймаар авга нийслэлд даам байсан авгай

Зочин
Зочин

Оффис авна гээд мөнгийг нь өгчихөөд барилгаа аваагүй хэвээр байна гэдэг жирийн хүний хувьд бол ойлгогдохгүй асуудал яагаад ийм энгийн зүйл дээр хяналт байдаггүй юм бол

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочинеке экэ
Зочинеке экэ
Reply to  Зочин

хувааж идэх гээд бүтэлгүйтсэн биз,эмс хүүхнүүд хүртэл цагаандаа гарсан хулгайч болж,яанаа одоо

Зочин
Зочин

Эрдэнэс гэдэг нэртэй компаниуд яагаад дандаа асуудалтай холбогддог юм бол энгийн иргэдэд очих ёстой ашиг нь хаашаа орчихоод байгааг хэн ч тайлбарлахгүй байна

Зочин
Зочин

Нөхөр баЙсан С. МАНЛАЙ нь 112 мянган долларын тэтгэлэгийг хувийн дансандаа авч яваад сургуульдаа ч сураагүй, төгсөөгүй байж ирээд дарга болсон байдаг.

Зочин
Зочин

Онон гуай. Чи хүнийг өмөөрөх маягийн юм бичихдээ заавал хэн нэгний өширхөл гэж ЗШ холбоод хэрэггүй л юм даа. Чиний өмөөрөөд байгаа хүнийг, хүмүүс элдэвээр л бичих юм, уншдаггүй юм уу, ядахдаа.

Зочин
Зочин

компаниуд дотор ийм мөнгөний асуудал яагаад байнга давтагддаг юм бол хэн нь хариуцлага хүлээдэг нь ойлгомжгүй санагдаад бухимдал төрж байна

Зочин
Зочин

Ene asuudliig harsan hun bolgond adilhan bodol torson baih gehdee unen hudliig ni shalgaj duusgaj baij hunii neriig ingej shideh ni zuv uu esvel dotroo uur togloom yavaad baina uu

Зочин
Зочин

АТГ шалгаж байгаа гэдэг нь нэг талаас зөв ч нөгөө талаас улс төрийн захиалга орсон юм биш биз гэсэн эргэлзээ иргэдэд байнга төрдөг болчихлоо ийм байдал удаан үргэлжилбэл хэнд ч итгэх итгэл алга

Zochinnnn
Zochinnnn
Reply to  Зочин

АТГ гомдол болон мэдээллээр шалгах эрхтэй. Тийм болохоор хэн ч шалгуулахаар хандаж болно. ЗГ, хувь иргэн ч мэдээлэл өгч болдог. Гол нь авилга, албан тушаалын хэрэгт холбогдож уу гэдэг хяналт, шалгалтын дүн нь л чухал.

Зочин
Зочин

Zarimdaa ene buhniig harsan hunii huvid zugeer ajlaa hiij amidrahad l bolohgui yum uu gej bodogdono neg hun devshih bolgon ard ni ingej shalgalt garj ireh ni sanamsargui bish baih

Зочин
Зочин

Hun bolgon l mashin bair avdag gehdee turd ajillaj baigaa hunii horongiin usult ni dandaa asuudal daguuldag bolloo ene ni systemiin aldaa yum bish uu

Зочин
Зочин

Zugeer l Facebook deerh setgegdeluudig harahad hun bur uuriin bodoltoi baina neg ni hamgaalna neg ni shuumjilne ene ni unen medeelel dutag baigaagiin l ilrel baih

Зочин
Зочин

48 tsag horison gehээр mash tom gem hereg hiisen yum shig sanagdana gehdee daraa ni hilee horiglood l garsan ni bas l oilgomjgui

Зочин
Зочин

Hervee buruutai bol shudarga shiitgeh heregtei hervee buruutai bish bol hunii neriig tseverlej ogoh ni ulsiin uureg baih

Зочин
Зочин

Ymar ch ajild hamaagui irged bidend hamgiin chuhal ni unen bodit medeelel baidag taraasan tsuurhai mash ih hohirol uzuuldeg

Зочин
Зочин

Шал худлаа хом гаргаж бга хулгайч нарт газар гишгэх гал үлээхээс бусад нь худал

Зочин
Зочин

Улс орныг бусниулагч Булгантуяаг ялыг нь яах гээд байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Булгантуяатай өстэй хүн юмуу яасан гэж ял өг гээд байгаа юм ажилаал хийсэн

Зочин
Зочин

Тэнгэр байвал ниргэх цаг болсон энэ хулгайчуудыг энэ хавар бүгдийг нь огцруулж.шинэ ард түмний эвсэлийн хувьсгалыг шударга зарчмаар эсэргүүцэн явуулж тэмцэн босох хэрэгтэй болжээ.Алийн болгон улс эх орондоо бус дарга,улс төрч нарт татвар нэрээр дээрэмдүүлж Монгол улсаа Дэлхийд муухай харагдуулж Алтан дээр суусан гуйлгачид нэртэй явах юм бэ?Зандан Булган 2 адилхан МАН-н хулгайчууд бүлэглэл хоорондын дайн явуулж ард олоноо хөсөр хаяхаар шийдсэн луйварчид.

Зочин
Зочин

Энэ Занданшатар гэж хүнд өшөө хонзонгоос өөр юм хийхгүйн ь дээ.Ямар ч нэр хүнд алга урдах ЗГ ын ажлыг хүнтэй нь цуг харлуулах юм.Нам улс оронд гай бололгүй огцроод ядахдаа наад залуу дарга Учралдаа өгвөл зүгээр дээ.Гүйх нохойд .....гэдэг дээ.

Зочинзочин
Зочинзочин

2 хүний хооронд яс хаяна гэж энэ байх. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Занданшатарын Засгийн газар унах, Ганхүү хэрэгт татагдахыг Булгантуяатай холбосон зохиол байна. Хуулийн байгууллага болсон үйл явдал, факт гэмт хэргтйн шинжтэй бол хэнийг ч шалгана. Хэн нэгний заавар, захиалгаар ажилладаг болгох гээд байдаг.

Зочин
Зочин

Занданшатар Булгантуяа хоёрын дунд юу болсон нь бидэнд тодорхой биш ч үр дүнд нь дандаа дунд шатныхан хэлмэгддэг мэт харагдаад байх юм

Зочинеке экэ
Зочинеке экэ
Reply to  Зочин

хэлмэгдээгүй,дунд шатанд л хамаг хулгай явагддаг бн.илрүүлж барьж дуусгана гэдэг маш их хүнд асуудал болсон бн...чадлынхаа хирээр хулгай хийгээд авая гэж бүгд зүтгэж бн...бузрууд...төр цэвэршинэ гэж итгэхэд хэцүү бн даа

Зочин
Зочин

Bi lav ene buhniig harsaar baigaad turd itgeh itgel bagasaj baina ene bol neg hunii asuudal bish ni todorhoi

Зочин
Зочин

Ene hereg deer hen hojson hen hojigdson be gedeg asuult hamgiin chuhal sanagddag uls toriin togloom dund irged l hohiroh yum

Зочин
Зочин

Оюу толгойтой холбоотой нэр гарах болгонд л ийм их мөнгө эргэлдэж байдаг нь энгийн хүний уур бухимдлыг хүргэхээс өөр зүйл алга

Зочин
Зочин

Zarimdaa manai ulsad tom alban tushaald ochihod shalgalt dagaj ireh ni zailshgui bolson shig sanagddag ni haramsaltai

Зочин
Зочин

Зандангийн өшөө хонзон

Зочинеке экэ
Зочинеке экэ
Reply to  Зочин

зөв.зандан бол бас харьцангуй нэр цэвэр байх шүү.үүнийгээ ашиглаад хонзонгоо авах л хэрэгтэй.

Зочин
Зочин

Mash sain shalgaj ug unfseer n ustgaj ,avah hetegtei turiin albiig turiivchee bolgoson humuusiig

Зочин
Зочин

Хол очиж солиор, харин ч Занданшатарт хар буруу санаа, өш хонзон авах өчүүхэн ч бодол байхгүй, итгэмтгийгээсээ болж өөрөө араасаа хутга шаналгасан хүн

Зочин
Зочин

Эмэгтэйчүүд гээд ялгаа алга. Квотоо авч хая!

zochin
zochin

luibarchin hun ym bndaa

Зочин
Зочин

Даравч далдайна, булавч бултайна гэгчээр но нь ихдээд асуудалд орсон байж таараа. Худлаа улс төржүүлээд яах вэ. Сайн шалгаад үнэн мөний нь тогтоож л таараа.

Зочин
Зочин

Сайн шалга их юм гарна

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Худ шүү дээ....жүж,жүж....түрүүлж мөнгөө өглөө юу

Зочин
Зочин

МИЕЭ ХУЖААГИЙН ЭЭЖИЙХ НЬ ДҮҮГИЙХ НЬ ОХИН э.ганхүү ГЭДГИЙГ УЛС ТӨРИЙХӨН АНДАХГҮЙ. тЭРЭЭР нийслэл хотын 6 захирагч дамжчихаад байхад Э.Ганхүү Төрийн сангийн даргаар ажиллаж л байдаг. сонин статистик шүү. энэ юуг харуулаад байна вэ гэхлээр Э.ГАНХҮҮГ Л битгий оролд учир нь тэр 60 тэрбумын мафи эцэг миеэ хужаагийн цусан төрөл тул бүү оролд гэдэг сигнал...тэгээд цаашаа хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, дараа нь сэлгээд л нийгмийн хамгааллын яаман дээр ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, адаг сүүлд нь аймшигтай том мөнгөний масс ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН 1-Р ГАРЫН ҮСЭГ ТАМГА ТЭМДГЭЭО ШАГНАСАН БОЛОВЧ ОДОО ХООЛ НЬ ДООД ЁРООЛДОО ХҮРЧЭЭ

Зочин
Зочин

Занданшатар улсын их хуралд сонгогдоогүй пиздаа хэрээс хэтэрч Булгантуяаг огцоруулдаг юм бол ёстой алаан болно шүү. Сүрдүүлэх гэж бичсэнгүй. Төрийн эргэлт хийх гэсэн Занданшатарт хатуу хандахыг сануулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Монголд төрийн хулгайчуудад шивээс хийж ахиж хулгай хийхээс сэргийлж томилдоггүй болгомоор байна

Зөнөг
Зөнөг

Энэ хөгшин төгцөг Занданшатар залуу үеийнхэндээ тун халтай хулгайч юм аа. Одоо нэг өөрийнхөө үеийн өвгөн тавиад ашиг орлогыг хуу хамж 27 оны сонгуулиар өлсгөлөн тэнэг сонгогчид дээр мөнгөн бороо оруулна ккк.

Зочин
Зочин

Өөрийн жилийн орлого 160 сая! Төрийн албан хаагчдын жилийн орлого ийм өндөр! Сард дунджаар 130саяыг олдог гэсэн үг! Тэгэхэд төрийн үйлчилгээний салбарт хамгийн дээрдээ жилийн 27 сая ! Суутгалгүй дүн нь шүү! Яаж?

Зочин
Зочин

Баярсайхан

Зочин
Зочин

Манжийн үеийн ноёд одоо ...

Зочин
Зочин

Төрийн сангийн дарга гэдэг алба хашдаг Нийслэлийн бүх мөнгөн урсгалыг хариуцдаг үнэхээр л даам хүн байсан.

Зочин
Зочин

Занданшатар гэж нөхрийг ЕК маань гарын үзүүрээр хөдөлгөх хонзонгийн талбар болгохоор төрд шургуулж дэ. Бүх хулгайчийг энэ мэт барьж хорьж шалгаж хариуцлага тооцдог болчихоосой до. Даанч тэгж гэмээнэ өөрийгөө Ёк тэй шалгуулахаар болохоор хэцүү нь ч хэцүү л болох байх ла.

Зочин
Зочин

Булгантуяад хамаагүй харин оюунэрдэнийн чих мөнхбаатарын авилгач авгай шүү доод шатандаа авилгыг жинхэнэ хөгжүүлсэн авгай даа

Иргэн
Иргэн

Ямар нэгэн мэдээлэл бичихдээ өөр хүмүүстэй холөож хов жтв шиг юм бичдэгээ больчих сэтгүүлч ээ. Сэтгүүлч нэртэнгүүд иргэд төр хоёрыг хагаралдуулж дууслаа. Төр иргнг 2 уг нь нэгдмэл бж улс хөгжинө

Зочин
Зочин

Нийслэл, барилгын яаманд байхын л сэжгийн авилгач авгай байсан... нийгмийн хамгааллын яаманд авилгадах юмгүй болхоор эрдэнэс оюу толгойд очиж бас ч гайгүй хулгайлсан байна... өмнөхүүд нь дийлдэхийн аргагүй их авилгажсан

Зочин
Зочин

Нийслэлд их удсандаа

Холбоотой мэдээ

Back to top button