УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сүүлийн зургаан жилд 118 хувиар өссөн махны үнийг М.Бадамсүрэн сайд тогтоож чадах уу

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн "Махны үнийг зохиомлоор нэмсэн эсэхийг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраар шалгуулна" хэмээсэн. Тэгвэл ҮСХ-ны хамгийн сүүлийн судалгаагаар Нийслэлд махны дундаж ханш хэдэн төгрөг байгааг хүргэе.

  • Хонины ястай мах 18,849
  • Үхрийн ястай мах 24,172
  • Үхрийн цул мах 28,286
  • Адууны ястай мах 15,604
  • Ямааны ястай мах 14,820 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тус үнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад, хонины ястай мах 2 хувиар, үхрийн ястай мах 0.8 хувиар, ямааны мах 3.5 хувиар өсжээ. Хамгийн өндөр үнэтэй буй үхрийн цул махыг 12 сарын дундажтай харьцуулахад 3,462 төгрөгөөр буюу 14 хувиар өссөн байна. Мөн бусад нэр төрлийн мах, гол нэрийн барааны үнэ 12 сарын дунджаас өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Ерөөс сүүлийн жилүүдэд үхрийн цул махны үнэ 25 мянгыг давж байгаагүй. Гэтэл мах ховордож, үнэ өсдөг хавар цагт бус нэгдүгээр сарын сүүл гэхэд 28 мянга давчихлаа.

Сүүлийн зургаан жилд махны үнэ асар өссөн нь статистик мэдээллээс харагдаж байна. Үүнийг үхрийн цул махны үнээр жишээлэн үзүүлье,

  • 2021 оны нэг сар: 12,944
  • 2022 оны нэг сар: 11,860
  • 2023 оны нэг сар: 15,627
  • 2024 оны нэг сар: 18,727
  • 2025 оны нэг сар: 21,531
  • 2026 оны нэг сар: 28,286 төгрөг байна.

2021 оны нэг сарын 27-ны өдрийн үхрийн цул махны үнийг 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийнхтэй харьцуулбал, 15,342 төгрөгөөр буюу 2.1 дахин өссөн байна. Үүнийг хувиар илэрхийлбэл, 118 хувиар өссөн гэсэн үг.

Юутай ч энэ өсөлтийг зохиомол уу эсхүл инфляц, бензиний ханшийг дагалдаж өссөн үнэ болохыг ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраар шалгуулна гэв. Гэвч махны ханш хамгийн өндөр байдаг улирал бол өвөл бус хавар байдаг. Нэмэгдсэн өртөг буурдаггүй манай Улсад хавар махны ханш, цаашилбал өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн хөөрөх бол…

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түй пязда ийм тэнэг улс Монгу нар байна улны маниус тэр үнийг хөөрөгдөөд байгаа юм уу?мах зардаг тэр үмхий авгайууд яагаад үнэ өсөв гэхээр олдоц ховор гэж хуцна энэ ШӨХТ газраа тараа юу ч хийхгүй юу ч шийдэхгүй татварын мөнгө хүүлсэн хэдэн алцгарууд.Хэдхээн авгайчуул энэ Хүчит шонхор гэж малны сүнс 70 давхрын сүнс эргэлдсэн ёрын,газарт хүссэнээрээ тоглож байна муусайн алнууд.Би бодохдоо шинжээч томилоод судалгаа хийгээч буянт малыхаа махаар ингэж мөнгөнд улайрахгүй ээ малын буян их шүү алнуудаа.Та нар хойд төрөлдөө эм хонь болж төрмой Хүчит шонхорын лангуун дээр эгц дээшээ харж хэвтмой пязда гэж.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яаг үнэн хэлсэн.

Зочин
Зочин

үхсэн нохойн оцгор

Холбоотой мэдээ

Back to top button