Гадаад мэдээДЭЛХИЙ

Дөрвөн жилд үзэгдээгүйгээр ханш нь суларсан ам.долларыг Трамп гайхалтай байгаа гэв

Ам.долларын индекс мягмар гарагт /2026.01.27/ сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй түвшинд буюу 95.556-д хүрсэн байна. Тус индекс нь ам.доллар дэлхийн зургаан том валюттай арилжих харьцааг харуулдаг юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт ам.долларын ханшийг гайхалтай байна гэж хэлжээ.

Сүүлийн үед ам.долларын ханш суларч буй нь хэд хэдэн шалтгаантай. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлт, Трампын тарифын бодлого тогтворгүй байгаа явдал, төсвийн алдагдал, Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд Трамп заналхийлж буй нь ам.долларын ханш сулрахад хүргэв. Гэхдээ ам.долларын ханш сулрах нь АНУ-ын экспортыг олон улсад өрсөлдөх чадварыг нэмэх ашиг тустай. АНУ экспортлогч орон байсан бол энэ нь ашигтай юм. Гэвч АНУ бол дэлхийн хамгийн том импортлогч орон билээ. Трамп мөн ам.долларын ханшийг цаашид унахыг харахыг хүсэхгүй байна гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

галзуу солиотой хүн

Иргэн
Иргэн

Даллорын ханш, гүйлгээ олон улсад буурч байгаа, Олон орон хоорондоо үндэснии мөнгөөрөө тохиролцоод гадаад худалдаагаа хийж байгаа шүү дээ. ГАНЦХАН Монгол улс төгрөгөө үнэлэхгүй, даллорыг ШҮТЭЭД сууж байдаг,олигархжсан улс юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button