П.Наранбаяр: Үндсэн цалинг нэмэгдүүлсэн. Ур чадварын нэмэгдлийг олгохдоо журмыг нь нарийвчилж, хавтгайруулахгүй

Боловсролын сайд Д.Наранбаяр мэдээлэл хийлээ,
Нэгдүгээр сар нь их онцлогтой сар байдаг. Хүмүүс цалингаа бөөнөөр нь авах сонирхол өндөр , дээрээс нь олон жилийн тэтгэмж, нэмэгдлүүд авдаг сар учраас төрийн сан дээр ачаалал үүсдэг.
Өнгөрсөн жил танилцуулж байсан самбараа би харуулж байгаад ярья. Бид хэлэлцээрт заасныхаа дагуу нэмэгдэлгүй суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 болгож нэмэгдүүлсэн. Цэцэрлэгийн багшийн цалин гэхэд 1.5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөг болж нэмэгдсэн нь үнэн.
Цалингийн нэмэгдэл дээр Сангийн яамтай бид ярилцаад багш нарын үндсэн цалингийн баталгааг сайжруулах, ингэхдээ янз бүрийн нэмэгдлүүд нь амьдралын баталгаа болохгүй гэдэгтэй санал нэгдэж үндсэн цалинг 70 хувь нэмэгдүүлсэн.
Шинэ багш дээр хэлэхэд, 20 жил багшилсан бол ур чадвар, орон нутгийн нэмэгдэл гээд нэмэгдээд явдаг. Орон нутгийн нэмэгдэл яг хэвээрээ буюу буураагүй. Нэмэгдэл хөлс бол илүү цагийн төлбөр, унаа хоолны зардал гээд 107 орчим мянган төгрөг төлж байсан. Төсийн захирагч өгсөн төсвөөсөө хэтрүүлэлгүй олгох ёстой гэдэг шийдвэр гаргасан. Үндсэн цалин 70 хувьтай байх нь зөв. Ялангуяа залуу багш нар эхний 5 жил нь ажиллчихаад хүртэл бага цалин авдаг байдлыг болиулсан. Цаашид багшийн ачааллыг бууруулах тал дээр илүү ажиллана.
Багш зөвхөн багшлахдаа л анхаарна. Ур чадварын нэмэгдлийг олгохдоо журмыг нь нарийвчилж, хавтгайруулж олгохгүй. Нэмэгдлүүд нэмэгдээд байх тусам үндсэн цалин багасаад байна. Багш нарын цалин бүрэн олгогдож эхлээгүй байхад янз бүрийн таамаг яваад байх шиг байна.
-Сургуулиудын урсгал засварын зардал хасагдсан уу?
-Орон нутгийн төсөв дээрээ явдаг зардал.
-Сургуулийн автобусны шатахууны мөнгө олгогдохгүй, жолооч нь цалингаа авч чадахгүй байна гэх асуудал гарсан?
-Цалин танагдсан асуудал бий. Гэхдээ сургуулийн үйл ажиллагааг доголдуулж болохгүй.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий шаа хүн намыг дахиж хэзээ ч бүү сонго. Чамайг Монголын багш нар үргэлж харааж явах болно
Хулхин дээр нь цэцэг ургуулав