Малчдын амьдралыг үндсээр нь өөрчлөх шийдвэрүүдээс тэднийг системтэйгээр хасаж байна
2025 оны зургаадугаар сард Монгол Улс болон Их Британи чухал ашигт малтмалын талбарт хамтын ажиллагааны стратегийг зарлаж байсан юм. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэсний дараахан байгуулагдсан энэхүү хэлэлцээр нь чухал ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн хүрээтэй, амбицтай төлөвлөгөөг тодорхойлсон.
Гэвч уг төлөвлөгөө нь Монголын байгаль орчин, нийгмийн хамгааллын сул тогтолцоог, ялангуяа малчдын эрх, амьжиргааг хангах асуудлыг хангалттай шийдвэрлэхгүйгээр урагшлах эрсдэлтэй байна.
Энэхүү түншлэл нь Их Британийнчухал ашигт малтмалын стратеги болон Монгол Улсын нүүрснээс хамааралгүй болж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нягт уялдаж буй. Их Британийн хувьд чухал ашигт малтмалын нийлүүлэлт нь үндэсний аюулгүй байдлын асуудал гэж тооцогддог бөгөөд үүнийг зөвхөн дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжгүй.
Монгол Улс нь зэс, хайлуур жонш, бал чулуу, газрын ховор элементүүд, лити зэрэг наад зах нь 11 төрлийн чухал ашигт малтмалын нөөцтэй. Одоогоор Өмнөговь аймагт байрлах Оюу Толгой зэс, алтны том уурхай нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Их Британийн компанийн хамгийн том хөрөнгө оруулалт, төсөл бөгөөд уг уурхайг Rio Tinto ажиллуулж байна.
Чухал ашигт малтмалын түншлэлийг ахиулах санаачилга нь 2023 онд болсон дипломат айлчлалуудын дараа, 2024 онд Чухал ашигт малтмалын хамтын ажиллагааны Санамж бичиг баталгаажсанаар эхэлсэн. Уг санамж бичигт чухал ашигт малтмалын нөөцийг судлах, худалдааны түншлэлийг дэмжих, мөн “Байгаль орчин, нийгэм, засаглалын стандартыг баримтлах, ил тод байдлыг дэмжих” зорилтыг тусгасан. Үүний нэгэн адил, Их Британийн 2025 оны “Чухал ашигт малтмалын стратеги-д хариуцлагатай, ил тод нийлүүлэлтийн сүлжээг хангах, тэр дундаа орон нутгийн байгаль орчин, оршин суугчдыг хамгаалсан бизнесийн хариуцлагатай туршлагыг нэвтрүүлэх шаардлагыг тодотгосон нь бий.
Гэсэн хэдий ч эдгээр бодлогын баримт бичгүүд нь Монголын уул уурхайн салбарт байгаль орчин, нийгмийн засаглал сул байсаар ирсэн бөгөөд эдгээр нөхцлийг үл тоомсорлосон шинж ажиглагдав. Одоогоор Монголын уул уурхайн салбарт нийгмийн хамгааллын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн механизмгүй. Зохицуулалт тодорхой бус, хэрэгжилт ч хангалтгүй байна.
2024 онд Дэлхийн банкны тайланд Монгол Улсад газар чөлөөлөлт, газар ашиглалтын хязгаарлалт, албадан нүүлгэн шилжүүлэлтийн талаар иж бүрэн хууль тогтоомж байхгүй, хууль эрх зүйн зөрчилтэй зохицуулалтууд нь иргэдэд шударга бус үр дагавар авчирч байгааг анхааруулсан. Одоогоор нийгмийн нөлөөллийн үнэлгээг сайн дурын үндсэн дээр хийж, энэ нь ихэвчлэн Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагын шаарддаг хөрөнгө оруулагчийн стандарт дээр л тулгуурлагдаж байна.
Гэвч эдгээр байгууллагууд Монголын уул уурхайн төслүүдийн цөөнхөд нь л хөрөнгө оруулсан байдаг.
Монгол даяар олгогдсон 2700 гаруй ашигт малтмалын лицензийн дийлэнх нь орон нутгийн нөлөөллийг тооцоогүй, амьжиргааг сэргээх, гомдол шийдвэрлэх механизм бүрдүүлэх, мэдээлэл хуваалцах тодорхой, уялдаа холбоотой үйл явц алга байна. 2023 оны хоёрдугаар сард Монголын Засгийн газар 58 дугаар тогтоол гаргаж, холбогдох яамд нийгмийн нөлөөллийн үнэлгээний журам боловсруулахыг үүрэг болгосон ч энэ ажил хоёр жил гаруйн хугацаанд гацаж, үндэсний хууль тогтоомжид нэвтрүүлэхэд ахиц гараагүй байна.
2020 оноос хойш НҮБ-ын хүний эрхийн механизмууд Монгол Улсад уул уурхайн олборлолт тэлэхийн хэрээр малчдын эрхийг хамгаалах байдал сул байгааг удаа дараа онцолж ирсэн. 2020 оны Хүний эрхийн бүх нийтийн ээлжит хяналтын тайланд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан нүүдлийн малчдын бэлчээр, хадлангийн газар, усны нөөцөд эзэмших эрх байнга зөрчигдөж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Мөн малчдын нөхөн олговор хангалтгүй байгааг дурдсан.
2022 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл хүний эрх, байгаль орчны нөлөөллийн үр дүнтэй үнэлгээ хийх, нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдтэй уулзаж, зөвлөлдөхийг уриалсан.
2024 онд НҮБ-аас гаргасан нүүдэлчин, уугуул ард түмний тухай тайланд “Монгол Улсад уул уурхай нь малчдын амьжиргаа, мал сүрэг, уламжлалт мэдлэг, усны чанар, бэлчээр, тахилгат газар, соёлын зан үйлд сөргөөр нөлөөлж байна” гэж дурджээ.
2025 оны наймдугаар сард болсон урьдчилсан хэлэлцүүлгүүдийн үеэр Монголын иргэний нийгмийн байгууллагууд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт нь малчдыг соёл ахуйгаас нь холдуулж, тэднийг хамгаалах хууль эрх зүйн хамгаалалт сул, тахилгат газрууд сүйдэж, малчин эмэгтэйчүүдийг шийдвэр гаргалтаас орхигдуулж байгааг онцолсон.
Монголд хөдөө орон нутгийн газар албан ёсоор төрийн өмч боловч бодит байдал дээр хамтын бэлчээрийн тогтолцоо хэлбэрээр ашиглагддаг. Малчид улирлын чанартай, хол зайд нүүдэллэдэг уламжлалт, хөдөлгөөнт газрын ашиглалтын системд тулгуурладаг. Харин албан ёсны газар өмчлөх эрх нь зөвхөн өвөлжөө, хаваржаа зэрэг жижиг, тогтмол талбайд хамаарах бөгөөд малчдын бодит газар ашиглалтыг тусгадаггүй.
Иймээс уул уурхай, түүнд холбогдох дэд бүтцийн зориулалтаар газар чөлөөлөхөд бэлчээрийн тогтолцоо тасарч, бэлчээр, усны нөөцөд хүрэх боломж багасч, албан ёсны газар эзэмших эрх бага эсвэл бүр байхгүй учир малчдын амьжиргаа доройтдог.
Уул уурхайн лицензийг Улаанбаатараас олгодог тул орон нутгийн малчид хайгуул эхэлсний дараа л өөрсдийн улирлын бэлчээрийг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин хуваарилсныг мэдэх тохиолдол олон.
Лиценз олгосон тухай мэдэгдэл авсан ч орон нутгийн захиргаанд богино хугацаанд хариу өгөх боломж олгогддог бөгөөд шийдвэрийг цуцлах, өөрчлөх эрхгүй. Амьжиргаанд үзүүлэх нөлөөллийг заавал үнэлэх, нөлөөлөлд өртсөн иргэдийн зөвшөөрөл авах хууль эрх зүйн шаардлага байхгүй нь хөдөөгийн иргэдийн амьдралыг үндсээр нь өөрчилж буй шийдвэрүүдээс тэднийг системтэйгээр хасаж ирснийг илтгэж байна.
Эх сурвалж: East Asia Forum
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул ус бэлчээр нутгаа хамгаалах малчид тэднийг турхиран мөнгө олдог шантажчин эх орончдоо ялган салгах хэрэгтэй.
Маш зөв асуудал хөндсөн ийм овоо нийтлэл бичдэг сэтгүүлч Монголд бас байдгаа гээд хартал гадаадын хэвлэлийнх юм байжээ. Eр нь байдал ийм байхад уурхай эсэргүүцлээ гэж орон нутгийн иргэлийг буруутгах эрхгүй шүү. Монголд 30 жил уул уурхай ихээхэн оркдуу явж ирсэн
Амьдардаг газраа хамгаалсан малчдыг "засгийн ажлыг саатуулсан" гэж цагдаа шүүхээр шийтгэдэг хуультай болсон ш дээ Монгол Улс, тэрийг бичээгүй бна. Тэгээд баялгийн хулгайчид тролуудад маш их мөнгө цацаж тэдгээр малчдыг орк, шантаажчин гэж цоллодог гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү, та нар их удаан тарвалзахгүй.
Гаднийхан төрийн дүнхүү толгойтуудийг ихэнхийг нь мөнгөөр худалдаад авцан ,газар дутгийг маана мөн адил, монгол гээд л хий хоосон цээжээ дэлдэцгээгээд буйгаас бус Монголоо алдсан сүгнүүд Хужа солонгосын боол болчихоод байхад хаа сайгүй хятадын үйлдвэрүүд Хаа сайгүй солонгосын сүм ,монголчууд чинэ мэдрэмж байхгүй нэг л цаашаа сэтгэлтэй болцгооцон учир солонгос хятадын бодол бодлогыг зүрхэндээ сийлцгээж өв уламжлалаа гээж өвүг дээд эс ээ умартаж хиймор сүлд нь үхэж хачин жигшүүрт үхэл их гарч зуурдаар их явцгаах болж ,Монголчууд бол 5хошуу малаа хотлоод таван тансаг идээгээ зооглоод тал нутагтаа тааваараа оршиж өнөр өтгөн үр ачаараа бөөцийлүүлж насны дээдийг наслаад эрхэлэж зөнөж элээд эргэж монголдоо төрдөг эгнэшгүй суу ухаант өвгөд тэй байсан болхоос, гаднийхан шиг өт хорхой идэж,архиар хордуулсан ваар сав янханы газарын халтар мөнгөөр босоогүй юм шү.
Малчид Британичуудын бодож байгаа шиг халамжаас ангид биш харин төрийн бүх халамжийг авдаг тусдаа халамжийн хуультай тансаг хүмүүс шүү
Бас ямар гээч новшийн пзда нь захиалгаар юм бичүүлээд бнаа