НийгмийнЭнтертайнмент

УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээл, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга, Оросын суут зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийг ОХУ-ын Н.А.Бестужевын нэрэмжит Орос драмын театр 2027 онд албан ёсны эрхтэйгээр, франчайзын гэрээний хүрээнд өөрийн театрын тайзнаа толилуулахаар боллоо.

“Анна Каренина” жүжиг анх 2020 онд үзэгчдийн хүртээл болж, өдгөө Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 108 удаа тоглогдоод байна.

Энэхүү төсөл нь 2025 онд Улсын драмын эрдмийн театр болон Н.А.Бестужевын нэрэмжит Орос драмын театрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй хамтарсан уран бүтээл бөгөөд ийнхүү бодит ажил хэрэг болж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

20 орос үзнэ э

Холбоотой мэдээ

Back to top button