НийгмийнУРЛАГ

УДЭТ: Театрыг гутаасан, уран бүтээлчдийн сэтгэлийг сэвтээсэн мэдээлэл гарч буйд эмзэглэж сууна

УДЭТ-ын 54 уран бүтээлч, ажилтнаас халдвар илрээд байгаа билээ. Тус театраас үзэгчиддээ хандан ил захидал бичжээ.

Эрхэм үзэгч танаа

Домогт Бөмбөгөр ногоон театрын Алтан үеийн аварга жүжигчид, найруулагчдын та бидэнд өвлүүлж өгсөн УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Театр үзэгчгүй бол юу ч биш, хоосон байшин. Тайзнаа үзэгчид жүжигчдийн амьд харилцаа байсан цагт театр амьд байдаг. Нэг ёсондоо театрын эзэн нь үзэгч Та юм шүү дээ. Нийтийн сүлжээгээр театрыг гутаасан, уран бүтээлчдийн сэтгэлийг сэвтээсэн мэдээлэл гарч буйд бид сэтгэл эмзэглэж сууна. Гайт коронавирусыг биендээ халдааж театртаа, бусдад тараахыг хэн хүсэх билээ. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ.

Уран бүтээлчид эмзэг, элгэн халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Бид үзэгчид та нартайгаа уулзах гэж хичнээн их хүсч тэмүүлсэн билээ. Та нарынхаа алга ташилт, хүндлэлээс бид амьдрах, бүтээх урам зориг авч байдаг юм. УОК, Соёлын яамнаас гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэн, НМХГ-аас өгсөн шаардлагад нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг хүн бүр чадлынхаа хэрээр чандлан сахиж, театрынхаа булан тохой бүрийг ариутгаж, халдвараас урьдчилан сэргийлэх хаалгыг үзвэрийн болон ажиллагсдын хэсэгт суурилуулж, үзэгчдийнхээ аюул эрсдэлгүй, тав тухтай нөхцлийг хангахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.


Манай театр 3-р сарын 1-нд хууль журмын дагуу бүх ажиллагсдын “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн үйл ажиллагаагаа эхлүүлж “Анна Каренина” жүжгийн сургуулилтад орж, түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэй тус жүжгийн тоглолтыг 3-р сарын 4 (196 хүн), 5 (236 хүн), 6 (247 хүн)-ний өдрүүдэд хийж, 679 хүнд үйлчилсэн юм.

Үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу 03-р сарын 04,05-нд жүжиг үзсэн хүмүүс 03 дугаар сарын 09-нд 09:00-17:00 цагт, 03-р сарын 06-нд жүжиг үзсэн хүмүүс 03-р сарын 10-нд 09:00-17:00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалж, нэгч хүнээс халдвар битгий илрээсэй гэж залбирч байна.

Бид вирус халдварыг биенээсээ, театраасаа шүүрдэн зайлуулж, хогийн тантанд үүрд булшлан эрхэм үзэгчидтэйгээ халуун дотно сэтгэлээр уулзах тэр цаг ойрхон гэдэгт итгэж байна.

Мөн гуравдугаар сарын 7-14-ны өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол () 99250387дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож ямар нэгэн шимтгэлгүйгээр 100% буцаан авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-03-09 14:48

anna korona.yun ch olon togloh zar ogdii.shunaliin tulamnuud.

Zochi
Zochi
2021-03-09 14:53

Ene hechvv ved naad zvzig hoshin shogo boloichee ta nar l turj vheh geed bna uu ard tvmenee shulj mongo abahaa l bodno sal hudlaa ta nariga ih shansan geed bvv dongosood bai wun nyaluun wm be bvv gai boloo ta nar

ард түмэн
ард түмэн
2021-03-09 20:52

тэнэг юмнууд бөөн х�##�двар тараачаад одоо хэн ч та нарын тоглолтыг үзэхгүй эээ

сэтгэл
сэтгэл
2021-03-10 08:59

Монголчууд цахимаар нийлж нэгнээ муулах их дуртай болжээ. арга ч үгүй байхдаа хийх ажил нь тэр юм хойно. Улсын драмын эрдмийн театрын хамт олонд зүгээрээ болно бүтнэ гэхийн оронд хар амиа бодсон, хувиа хичээсэн зан гаргаад л муу хүний адгууд

Иргэн
Иргэн
2021-03-10 09:17

Сав л хийвэл хүн муу хэлэх болж дээ хөөрхий тархи нь хамуурсан хэсэг байна аа байна. Үзэгчид байгаа учир жүжиг тоглогдсон баймаар... Уран бүтээлчиддээ амжилт хүсье.

Эмээ
Эмээ
2021-03-10 12:10

Муулах сайлах нь гол бишээ тах�##� тарах нь л хэцүү байна. УОК -оос гарсан журамыг тийм сайн бариад байхад х�##�двар тарсан бол х�##�двар хамга�##��##�тын журам, шинжилгээ бүгд үр дүнгүй гэсэн үгүү. Энд тарсан вирус нөгөө мутацлагдсан нь юм бишүү. ЭМЯ таньж байгаа юү.

Зочин
Зочин
2021-03-10 12:35

uran buteelch humuusiin l ajil ted ajilaa l hiisen.uok iin shiidweriig l dagasan.ymar shiidwer huuli juram zorchood uil ajillagaa ywuulsan bish.humuus yagaad uran buteelchdiig buruutgaad bgaag oilgohgui yum.uzsen humuus oorsdoo l haldwar hamgaalaltiin deglemee oligtoihon barihgui owcjin tuschihaad.uasn hachin yum be.

Зочин
Зочин
2021-03-10 18:27

сонгуулийн оноо цуглуулах гэсэн ерөнхий сайдын буруу шүү

Зочин
Зочин
2021-03-10 20:50

Дайны хажуугаар дажин гэж ковид гээд дэлхийгээр нэг чарлаад бхад тэнэг юм шиг тоглолт зохион байгуулж олон хүнд х�##�двар тараасан Энэ байгуулагын удирдлагтай хатуу хариуцлага тооцоо

Зочин
Зочин
2021-03-10 21:29

Дахиж хэн ч үзэхгүй �######�цгаа.

Мөнхнаранээж
Мөнхнаранээж
2021-03-11 09:25

Хэнд ч хэрэггүй зүйл бол театр дуурь 2 юм шүү голдуу баячууд очиж хардаг юм гэсэн стрессээ тайлдаг юм гэнэлээ ямарч баялаг бүтээдэггүй хуруу гараа будаж нүүр амаа гоодсон улсууд байдаг нь үнэн ш дээ Хувьчилах хэрэгтэй...

Unshigch
Unshigch
2021-03-11 13:48

Buduuleg yumnuud yasan gej jijigchidiig eldveer helj doromjilj baigaa yum ve bolovsrolgui tenegee gaihuulj gene uzegchid huseed biletee avsan yum nomii ni unshsan kinogii ni uzsen hen ch jujig uzeh husel turnu. Uvchin helj irdeggui hiisch irdrg yum.

Negen
Negen
2021-03-11 13:55

Yadaj uurdsuu shinjilgee xiilgej vzegchidee bas shinjilgeenii bichig gj nexex xeregtei bsimdaa buruu zoxion baiguulalttai ajilsan n toogvi

Unshigch
Unshigch
2021-03-11 13:59

Munhnaran eej gegchid helehed 70, 80 aad onii hotiin huuhduud surguuliaraa angiaraa duuri , balet, dram, muzei uzdeg bailaa ter hev mayag ni ur huuhed ach zee nart ni uvlugduud uzetsgeedeg yum yaduu bayan baih ogt hamaagui harin odoo tsagt huduuniihen hoshin shog niitiin duu uzehiin hajuugaar songodog urlag uzej nudee neeh heregtei

Зочин
Зочин
2021-03-11 15:57

Мөнхнаранээж чи энд илүү байна. Явж ном унш.. Жүжиг дуурь ойлгохгүй харанху бүдүүлэг гэдгээ хэнд гайхуулаад бдаг юм

Иргэн
Иргэн
2021-03-12 05:46

Монголд. Коринт байхгүй та нар тусахгүй шүү.
Дэлхий вакцинаар МӨНГӨ олох арга шүү

Зочин
Зочин
2021-03-12 05:48

ӨВӨР хангайд ирсэн УИХ ГИШҮҮН КОРОНАТАЙ байсан шагн�##� гардуулсан их нуусан гэнэ.Дагаж явсан хоёр дуучин ХАЛДВАР авсан

Аз жаргал хүсье
Аз жаргал хүсье
2021-03-12 09:31

Хэлж ирэхгүй хийсэн ирдэг энэ муухай зүйл холуур байг. Та нар сэтгэлээр унаад яахав дээ сайнтай муутай хорвоод хүн бүр тэгш биш ихэнх нь та бүгдийг хайрлан хүндэлдэг. Түүхт Театрын сайхан хамт олондоо ажлын амжилт хүсье. Хурдан эдгээрэй.

Зочин
Зочин
2021-03-12 14:18

Монголчуудынхаа занг мэддэггүй юмуу? Угаасаа ийм хүмүүс шүү дээ. Нэг магтв�##� тэнгэрт тулт�##� магтана. Нэг муулв�##� газар доор ортол муулна. 1000 тусыг 1 �##�даагаар дүгнэдэг ийм арчаагүй ард түмэн шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button