Гадаад

Цагаачлалын албаны шалгалтын үеэр баривчлагдсан аав хүүг олон нийт суллахыг шаарджээ

АНУ-ын шүүх 5 настай Лиам Конижо Рамос болон түүний аав Адриан Конижо Ариас нарыг АНУ-ын Цагаачлал, Гаалийн Хяналтын Албаны Миннесота дахь баривчилгаанаас хойш Техасын саатуулах төвд байлгаж ирсэн.

Бямба гарагт холбооны шүүгч Миннесота мужид хийсэн цагаачлалын шалгалтын үеэр баривчлагдсан Адриан Конижо Ариас болон түүний 5 настай хүү Лиам Конижо Рамос-ыг суллах шийдвэр гаргасан байна.

Учир нь орон нутгийн цагдаа нар шалгалт хийх үеэр байшингийнаа гадаа цэнхэр туулайн малгайтай, зовнисон царайтай таван настай хүүгийн ойр хавьд нь холбооны агентууд зогсож буйгаар буусан нь цахим орчинд түгэж, олны дургүйцлийг хүргэв.

Таван настай Лиам Конижо Рамос нь энэ сарын эхээр Миннаполисын захын дүүрэгт цагаачлалын албаныханд баривчлагдсан дөрвөн сурагчийн нэг байжээ.

АНУ-ын дүүргийн шүүгч Фред Биери бямба гарагт нийтэлсэн шийдвэртээ:

Энэ хэрэг нь Засгийн газрын өдөр тутмын албадан гаргах тоо квотыг гүйцээх гэсэн буруу бодлого, чадваргүй хэрэгжилтээс үүдэлтэй бөгөөд үүний төлөө хүүхдүүдийг хүртэл сэтгэлзүйн хувьд гэмтээхэд хүрч байна” хэмээн бичжээ.

Тэрбээр мөн:

“Эцэст нь, АНУ-ын ойлгомжгүй цагаачлалын тогтолцооны улмаас өргөдөл гаргагчид эх орон руугаа албадан, эсвэл өөрсдийн хүсэлтээр буцаж магадгүй. Гэхдээ ийм үр дүнд хүрэх үйл явц нь өнөөгийнхөөс илүү эмх цэгцтэй, хүнлэг бодлогоор хэрэгжих ёстой” хэмээжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс агентлаг

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button